Бичгийн хүмүүний бийрийн увдис

Бичгийн хүмүүний бийрийн увдис
Хүн төрөлхтний үгийн урлагийн хөгжлийн нийтлэг зүй тогтлоор авч үзвэл аман зохиолын төрөл зүйл нь бичгийн зохиолынхоо үүсэл хөгжлийн эх ундарга нь болсоор ирсэн түүхтэй. Ийнхүү олон мянган жилийн хөгжилд аман зохиол бичгийн уран зохиолдоо нөлөөлж ирсний дээр бичгийн зохиол ч аман зохиолынхоо хөгжилд нөлөөлж улмаар бие даасан төрөл, айг үүсгэсэн нь судлаачдын анхаарлыг татсаар иржээ. Ийм зохиолын тоонд эртний Хятадын Хан Тан, Сүн зэрэг улсын түүх шастирыи өгүүлэмжийг ашиглан монгол үлгэрч хуурчдын зохиосон 'Бэнсэн үлгэр' зүй ёсоор орно.