Ази хоолны дэглэм: Зөв хооллон, жингээ хасаж, биеэ эрүүлжүүлэх нууцууд
Эмч хүний хувьд аливаа эмчилгээний эхэнд үргэлж хоолны дэглэм, амьдралын хэв маяг болон хандлага нь таны эрүүл мэнд, сэтгэл санаа, урт удаан наслахын нууц юм гэдгийг ойлгуулахыг хичээж ирлээ. Илаарьшсныхаа дараа өвчтөнүүд маань үргэлжлэн судалж мэдэхийг шамддаг ч энэ талаар энгийн хүн ойлгохоор гарт ойр ном товхимол ховор байдаг учраас өөрийн хийсэн шинжилгээ, судалгааны ажлыг голчон, мөн бусад баримт сэлтээс эш татан, хэнд ч ойлгомжтой, сэтгэлд нь таарсан ном бичихээр зорьсон бөгөөд энэхүү бүтээлээ нийтэд зориулан хүргэж байна.