Ватиканы нууц архив дахь гурван монгол баримт бичиг

Ватиканы нууц архив дахь гурван монгол баримт бичиг
Монголын Илхаадын илгээсэн зарим захидал, баримт бичиг Ватиканы нууц архивт хадгалагдан үлджээ. Үүнээс гурван баримт бичгийг монголч эрдэмтэн, Католик шашны санваартан Антоон Мостаэрт, Харвардын Их Сургуулийн нэрт монголч Франсис Вудман Кливезтэй хамтран 1952 онд хэвлүүлж монгол судлалд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Энэ гурван баримт бичгийг Ил хан улсын II Илхаан Абага (1234-1282), IV Илхаан Аргун (1258-1291), VII Илхаан Газан (1271-1304) нарт илгээжээ. Антоон Мостаэрт Монгол судлалын төвөөс Монгол судлалыг хөгжүүлж, нэрт монголч эрдэмтний бүтээлийг судалгааны эргэлтэд оруулах зорилгоор 1952 онд Харвардын Ази судлалын мэтгүүлд франц хэлээр хэвлэгдэн гарсан энэхүү чухал эрдэм шинжилгээний бүтээлийг орчуулан гаргаж, монгол судлалын эрдэмтэн судлаачдадаа өргөн барьж байна.