Нямдорж Гүржавын

(1958-1999) 1958 онд Хөвсгөл аймгийн Түнэл сумын „Ёлгос' гэдэг газар төрсөн. 1966-1970 онд бага сургуульд суралцсан. 1970-1990 онд Түнэл сумын Ялалт нэгдэлд малчин, ногоочин, туслах үйлдвэрийн бригадын ажилчнаар ажиллаж, малын санитарь, тоо бүртгэгч, бригад, фермийн эрхлэгчийн курс, 10-н жилийн оройн сургууль, ТМС, Санхүү эдийн засгийн дунд мэргэжилтний сургуульд тус тус суралцаж, аймгийн Хүнсний үйлдвэр, Хэвлэх үйлдвэрт ажилчин, Угтаалын САА-д тариаланч, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тээл бригадад малчин, УБ хотод үйлдвэр, үйлчилгээний газруудад түр ажилчин, 'Тоншуул' сэтгүүл, 'Хөдөлмөр' сонины идэвхтэн бичигч зэргээр хөдөлмөр эрхэлж, Хөвсгөл, Төв, Дорнод аймаг, Улаанбаатар хотод чөлөөт уран бүтээлээ туурвихад цаг заваа зориулжээ. 1990-1994 онд Хөвсгөл аймгийн Түнэл сум, УБ хотод чөлөөт уран бүтээлч, аймгийн 'Эрх чөлөө', 'Давалгаа' сонинд сурвалжлагч, 1994-1998 онд 'Ил товчоо', 'Бизнес таймс', 'Улаанбаатар сонин'-д сурвалжлагч, редактор, Tөв аймгийн Хэвлэл мэдээллийн албаны дарга, 'Ардын элч' сонины эрхлэгч зэрэг алба хашиж байжээ.