Амаржаргал Егнэнгийн

Монгол Улсын зөвлөх инженер, яруу найрагч. Ховд аймгийн Булган сумын Далтын аманд төрсөн. Торгууд үндэстэн. Булган аймгийн 10 жилийн дунд сургууль, ЗХУ-ын Свердловск хотын Уралын Политехникийн дээд сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр төгссөн. 2008 онд Бөхийн өргөөнд хөгжмийн зохиолч МУАЖ А.Энхтайвантай хамтран уран бүтээлийн тайлан тоглолтоо хийж, 'Андууд' цомгоо гаргасан. 2009 онд Ховд аймгийн Булган суманд ҮДБЭЧ-ийн гоцлол дуучин МУСТА Д.Амаржаргалтай хамтарч 'Миний нутаг' тоглолтоо хийсэн. 2014 онд уран бүтээлийн 'Миний нутаг' цомгоо гаргасан. МУ-ын Эрчим хүчний тэргүүний ажилтан, Соёлын тэргүүний ажилтан. Ховд аймгийн Мөнххайрхан, Булган сумын хүндэт иргэн, Алтан гадас одонтой.