Очир А

1948 онд Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн. 1975 онд Монгол Улсын их сургуулийг дүүргэн Монголын түүх, соёлын салбарт судалгаа хийж, дангаараа болон бусадтай хамтран 8 ганц сэдэвт зохиол, мөн 80 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл туурвиж нийтлүүлсэн. Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор. '- 'Монгол нутаг дахь түүх, соёлын дурсгал' (1999 он) '- 'Монгол нэвтэрхий толь' 2 боть (2001 он) '- 'Монгол улсын түүх' 5 боть зохиол (2004 он) '- 'Монголчуудын түүх соёлын атлас' (Монгол, англи хэвлэл 2005, 2007 он ) '- 'Чингис хаан толь бичиг' (2006 он) '- 'Монгол нутаг дахь түүх, соёлын үл хөдлөх өвийн хадгалалт' (2006 он) зэрэг хамтын бүтээлүүдийн ерөнхий редактор, редактор, үндсэн зохиогчоор ажиллажээ. Түүний 20 гаруй бүтээлийг орос, англи, япон, хятад, солонгос зэрэг гадаад хэлэнд орчуулан, мэргэжлийн сэтгүүл, цувралуудад нийтэлсэн байна.