Баатар Ж
Хонь жилтэй, Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн. 10-н жилийн дунд сургууль, дээд сургууль төгссөн. Геологич мэргэжилтэй. Геологи минералогийн ухааны магистр. Бага наснаасаа уран зохиол оролдож, бичиж ирсэн. Уран бүтээлээ 1979 оноос эхлэн МЗЭ-ийн дэргэдэх 'Маргааш' нэгдэлд тогтмол хэвлүүлж байсан. Геологийн алба байгуулагдсаны 40, 45, 50 жилийн ойд зориулан Монголын зохиолчдын дунд зарласан уран бүтээлийн уралдаанд шагналт болон 2,3-р байр эзэлж байсан, яруу найрагч, үргэлжилсэн үгийн болон зөгнөлт зохиолч. Бүтээлүүд: 'Гүний хотын Дугар' тууж (1979 он) 'ДИП 16-ийн паян' өгүүллэг (1980 он) 'Гүний аялал' тууж (1983 он) 'Үүрээр газардсан хөлөг' (1985 он) 'Эрэл үргэлжилсээр' өгүүллэг (1986 он) 'Төслийн төгсгөл' өгүүллэг (1988 он) 'Хадан судрын дууль' шүлгийн түүвэр (2011 он) 'Цээний охин' өгүүллэг, туужийн түүвэр (2011 он) 'Арав дахь одны дохио' уран зөгнөлт зохиолын түүвэр (2011 он) 'Нууцлагдмал амьдрал' роман (2015 он)