Ном
Долоон ханлигийн морьтон баатар
Хаан ширээний тоглоомоос нэгэн зууны тэртээх Вэстросоор хэрэн хэсүүчилсэн эрсийн түүх оршив... Тирион Ланнистер, Подрик Пэйн нарын алдар цуурайтахаас урьтаж Данк, Өндөг хоёр шуугиулан явжээ. Бага залуу, гэнэхэн тэнэг хэдий ч эр зоригоор бялхсан хэрмэл морьтон Өндөр хэмээх сэр Данкан мэдлэг туршлагатайдаа биш ч, мундаг том биетэйдээ хэн ч бай дээрээс нь харна.

