Үгэн мөндөр: Шилдэг эсээ - I

Main cover


АНГИЛАЛ
Өгүүллэг, түүвэр зохиол
ХУДАЛДААНД
2021
Есдүгээр сар 28
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
231
Нүүр
ЭРХЛЭН ГАРГАГЧ
ISBN-13
9789919978013
ХЭМЖЭЭС
205 x 145 x 20 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

“... толгойг нь ширлэх аргаар биш толгойг нь шингэлэх “аргаар мангууруулан манкуртлах бодлого Монголд хэрэгжиж байгаа мэт энэ цаг үед монголчууд өөрөө өөрсдийгөө тэр мэт хөнөөлд хөтлөн аваачсаар байгаа нь бүр ч гайхалтай” (“Манкуртизм буюу мангуучууд”) гээд энэ бүгдийг бодож болгоомжилж чадаад “өөрөө өөртөө итгэснээр л монгол хүн жигүүртэй болно” хэмээн хэвлэн нийтэлсэн бүхэндээ хэлж ярьсаар байсан билээ. Хэрэв тэр үед (одоо ч ялгаагүй) ухаантнуудынхаа үгийг сонсдог учиртайхан төр засаг байсан бол өнөөдрөөс арай өөр түвшинд монгол хүн хөгжиж, Монгол улс дэвших байсан гэдэгт би лав эргэлздэггүй.

“Засгийн харанхуй дээрээс
Түмний харанхуй доороос” гэдэг мэргэн үг одоо л яг манай байдалд таарах болоод байна. (“Дархлал бас дахин дархлал”) гэснийг удахгүй АРД ТҮМЭН нь ухаарч ойлгоод ирээдүйд жинхэнэ монгол итгэл үнэмшлээ бүтээхээр сайн сайханд эвлэлдэн нэгдэнэ гэдэгт амьсгал татаж, аянд мордтолоо итгэж байсан бизээ. Эцэст нь түүний зөвийг үл мэдэж, бурууд дурлах болсон бидэнд харууссан эмзэглэл үйлийн сайнаар үтэр арилах болтугай. Эс тэгвээс МОНГОЛЫН ЭМГЭНЭЛ хаяанд...
Зохиолч, судлаач Пүрэвхүүгийн Батхуяг


Үзүүлэлт

ISBN-139789919978013
Худалдаанд гарсан огноо2021-09-28
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо231 нүүр
Эрхлэн гаргасанSayan Publishing
Бүтээлийн хэлМонгол
Жин285 гр
Хэмжээс205 x 145 x 20 мм

Зохиолчийн талаар

1956 оны намар УБДС-ийг төгсөөд төрсөн нутаг Говь-алтай аймгийн Наран суманд очин багшилсан. Тэндээ 3 жил ажиллаж байгаад 1959 онд Улаанбаатарт багш нарын мэргэжил дээшлүүлэх институтэд ажиллахаар томилогдсон. Анхны арга зүйчээр очиж орос хэлний сургалт хариуцсан ажилд томилогдсон боловч, нэг их удаан ажиллаагүй байтал нам засгаас дэвшүүлэн “Үнэн” сонинд 1961 онд утга зохиолын нарийн бичгийн даргаар томилогдсон байна.

1962 онд “Соёл утга зохиол” сонины эрхлэгчээр томилогдсон. Тэрээр 1964 онд ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийн аспирантурт суралцахаар явсан бөгөөд Москвад сурч боловсорсон гурван жил нь үр бүтээлтэй өнгөрч, цаашдын амьдралд чухал нөлөө үзүүлсэн юм.

Л.Түдэв нь 1967 онд дэд эрдэмтний зэрэг хамгаалан ирснийхээ дараа МАХН–ын Төв Хорооны үзэл суртлын хэлтэст түр ажиллаж байгаад 1968 оноос Монголын Зохиолчдын Эвлэлийн хорооны орлогч даргаар ажилласан.

1974 онд Л.Түдэв МЗЭ-ийн даргаар сонгогдсон. Тэр шинэ албан ажлаа аваад төдий л удаагүй байтал буюу 1 жилийн дараа 1975 оноос Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн (МХЗЭ) Төв хорооний нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилогдон ажиллах болсон юм. МЗЭ–ийн хорооны даргын ажлыг Зохиолчдын эвлэлийн даргын ажилтай давхар хийсээр жил болсон бөгөөд зохиолч Д.Наваансүрэн, МЗЭ–ийн хорооны орлогч дарга болсноор түүнд Зохиолчдын эвлэлийн хорооны даргын ажлыг өгчээ. Л.Түдэв МЗЭ–ийн байгууллагын удирдах албан тушаалд ийнхүү 8 жил шахам хугацаанд ажиллахдаа Зохиолчдын эвлэлийг олон нийтийн нэр хүндтэй байгууллага болгох, зохиолчдыгоо тэр үеийнхээ жишгээр эрхэлсэн ажилтай, нэр төртэй, хүн шиг хүн байлгах талаар багагүйг хийсэн.

1984-1996 онд "Үнэн" сонины эрхлэгчээр ажилласан байна. "Үнэн" сонинд "Доктор Л.Түдэвийн долоон үг" цуврал өгүүлэл, нийтлэл, эсээ хэвлэгдэж байсан.

1996 оноос монголын анхны зөгнөлт “Дал” сонинг эрхлэн гаргаж байсан.

1993 онд Л.Түдэв МАХН-аас Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж П.Очирбатад ялагдсан байна.

Тэрээр 2020 оны 4-р сарын 3-нд хүнд өвчний улмаас нас барсан. Коронавирус дэгдээд байсан тул түүний оршуулгын ёслолыг олон нийтэд зарлаж түмэн олныг бөөгнөрүүлэхгүй байхыг үр хүүхдүүдээ захисаныг ном ёсоор гүйцэлдүүлжээ.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй