Голын тэртээх гацааны хавар
Зохиолчийн бусад номууд
Ихэвчлэн хамт авдаг
Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.
Санал болгох
Танилцуулга
Энэ номд Б.Цэнддоогийн хоёр хошин тууж багтжээ. Голын тэртээх гацааны хавар хөдөөх сургуулийн дотуур байрны хүүгийн амьдралын зурвас хэсгийг өгүүлнэ. Хүүхэд бүрийг яг адилхан, тэгсэн мөртөө өв тэгш хүн болгон хүмүүжүүлэх уриа лоозонтой байсан социализмын жилүүдэд үзэл суртлын тоос суугаагүй сэтгэл ухаанаар эргэн тойрноо танин мэдэж буй жаал хүүгийн амьдралыг хошиноор өгүүлсэн боловч уянга уярлаар дүүрэн ажээ. Нөгөө нь Отто, орчуулагч, бид гурав нэрт тууж. Албан томилолтоор Монгол нутагт анх удаа хөл тавьсан герман эр талын нүүдэлчин малчдын амьдрал ахуйтай танилцсан хөгжөөнтэй түүх. Бодит явдлаас сэдэвлэсэн энэ туужаас монголчуудын унаган араншинг ямар нэг нэмэр хачиргүй, элдэв будаг шунхгүйгээр олж харна.
Үзүүлэлт
- ISBN-13 : 9789992998915
- Худалдаанд гарсан огноо : 2023-10-12
- Формат : Зөөлөн хавтастай
- Нүүрний тоо : 144 нүүр
- Эрхлэн гаргасан : Нэпко хэвлэлийн газар
- Бүтээлийн хэл : Монгол
- Жин : 160 гр
- Хэмжээс : 190 x 120 x 12 мм
ISBN-13 | 9789992998915 |
---|---|
Худалдаанд гарсан огноо | 2023-10-12 |
Формат | Зөөлөн хавтастай |
Нүүрний тоо | 144 нүүр |
Эрхлэн гаргасан | Нэпко хэвлэлийн газар |
Бүтээлийн хэл | Монгол |
Жин | 160 гр |
Хэмжээс | 190 x 120 x 12 мм |
Зохиолчийн талаар
Зохиолч, сэтгүүлч Б.Цэнддоо нь Завхан аймагт төрсөн. Тэрээр МУИС-ыг сэтгүүлч мэргэжлээр 1985 онд төгссөн. Түүнээс хойш 'Үнэн' сонинд утга зохиолын ажилтан, 'Үг' сонины эрхлэгч, УИХ-ын Тамгын газрын хэвлэлийн албаны дарга, 'Засгийн газрын мэдээ' сонины ерөнхий эрхлэгчийн албыг хашиж байсан. Б.Цэнддоо монголын сэтгүүл зүй, уран зохиолын хөгжилд томоохон хувь нэмэр оруулж, хошин шог нийтлэлүүдээрээ уншигчдын танил болсон билээ. Зохиолч 1990-ээд оны эхээр 'Ерээд оны Тунгалаг Тамир' номоо хэвлүүлсэн нь уншигчдын танил болоход ихээхэн нөлөөлсөн юм. Б.Цэнддоо шог хошин нийтлэлээс гадна түүх, танин мэдэхүйн сэдэвтэй ном, өгүүлэл, нийтлэл туурвидаг бөгөөд монголчуудын иргэншиж, соёлжсон түүхийг өгүүлсэн 'Соёлын довтолгоо: Анхны хэт гүрнээс сүүлчийн нүүдэлчин' номоо өнгөрсөн онд хэвлүүлсэн нь уншигчдын зүгээс ихээхэн сайшаал хүртээд байна. Зохиолчийн бүтээлүүдээс дурдвал: • Ерээд оны Тунгалаг Тамир • Хаврын 17 зочин • Соёлын довтолгоо: Анхны хэт гүрнээс сүүлчийн нүүдэлчин • Ерөнхий уучлал • Зугаатай танин мэдэхүй • Хөгжөөнтэй танин мэдэхүй • Соёлын довтолгоо: Хоньчноос барилгачин • Өвөл хавар • Нянгар хаданд гарсан нь
Хэрэглэгчийн сэтгэгдэл
0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх
Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх
Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй