Түгээмэл асуултууд

Бүртгүүлэх/Нэвтрэх заавар

internom.mn-д бүртгүүлэхийн тулд хэрэглэгчийн профайл хэсэг дэх “нэвтрэх” товч дээр дарна.

  • Фэйсбүүк хаягаар эсвэл ашигладаг g-mail хаягаараа шууд нэвтэрч болно.
  • Бүртгүүлэх/Нэвтрэх нууц үгээ оруулаад нэвтэрнэ.

    Хэрэглэгч internom.mn - д бүртгүүлэх үед цахим шуудангийн хаяг болон хэрэглэгчийн үүсгэсэн нууц үг системд хадгалагдана. Хэрэглэгчийн оруулсан нууц үгийг систем шифрлэн кодчилж хадгалах тул хэрэглэгчээс өөр хүн нууц үгийг мэдэх боломжгүй юм.

Нууц үгээ мартсан бол яах вэ?

“Нууц үг сэргээх” товч дээр дарж бүртгэлтэй и-мэйл хаягаар ирсэн баталгаажуулах кодыг оруулна. Шинээр нууц үг оруулаад нэвтэрнэ.


Захиалга яаж баталгаажих вэ?

Захиалга хийж баталгаажуулсны дараа таны и-мэйлээр захиалгын дугаар, нийт дүн, төлбөр хүлээн авагч байгууллагын нэр, дансны дугаар зэргийг танд хүргэнэ.

Захиалга бүр дахин давтагдашгүй захиалгын дугаартай байх бөгөөд төлбөрөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээрээ A үсэг бүхий захиалгын дугаараа бүрэн, зөв бичих ёстой. Гүйлгээний утгыг зөв бичээгүй тохиолдолд тухайн захиалга баталгаажихгүй тул ийнхүү алдаа гаргасан бол 75777700 дугаарын утсанд холбогдож асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой. Төлбөрийг шилжүүлэхдээ системд заагдсан зааврыг зайлшгүй дагах шаардлагатай.

Та өөрийн захиалсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээллийг internom.mn дээрх өөрийн бүртгэл доторх “миний захиалгууд” хэсгээс харах боломжтой бөгөөд энэ хэсэгт таны захиалгын түүхүүд хадгалагдсан байдаг.

Захиалгын нийт үнийн дүнг 100 хувь урьдчилан төлснөөр таны захиалга баталгааждаг.


Захиалгаа цуцлах боломжтой юу?

Та захиалга хийснээс хойш 48 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлсэн байх шаардлагатай. Захиалгын төлбөр 48 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга цуцлагдах болно.

Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд та хүсвэл захиалгыг дахин шинээр хийх боломжтой.

Та 48 цагийн дотор захиалгын төлбөрийг төлж чадаагүй, захиалга цуцлагдсан тохиолдолд internom.mn ямар нэгэн хариуцлага хүлээхгүй учир нь захиалга хийгдсэнээс хойш 48 цагийн хугацаанд танд худалдан авалт хийх эсэхээ шийдэх боломжийг олгодог. Энэ хугацаанд та захиалгаа цуцлах, өөрчлөх боломжтой.

Харин та захиалгын төлбөрөө төлсөн бол тус захиалгыг цуцлах боломжгүйг анхаарна уу.

Та ажлын өдрүүдийн ажлын цагаар утсаар холбогдож мэдээлэл авах, тодруулах боломжтой.

Та internom.mn-д бүртгүүлснээр бараа бүтээгдэхүүн захиалах, хүслийн жагсаалт үүсгэх, өөрийн захиалгыг хянах, борлуулалтын урамшуулал авах боломжтой болно.


Захиалсан бараа бүтээгдэхүүнээ хэзээ авах боломжтой вэ?

Захиалгын төлбөр төлөгдсөн өдрөөс хойш Улаанбаатар хот дотор хүргэх хугацаа 24-48 цаг. Хөдөө, орон нутагт хүргэх хугацаа 3-14 хоног байна.

Давагдашгүй хүчин зүйл, бүх нийтээр амрах өдрүүд, хил, гаалийн үйл ажиллагаа саатах, бүх нийтийн хөл хорио, хөдөлгөөний хэсэгчилсэн хязгаарлалт, замын хөдөлгөөний түгжрэлийн хэт ачаалал, цаг агаарын байдал болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар бараа хүргэлт саатах бүрд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ.


Захиалгадаа бараа бүтээгдэхүүн нэмж эсвэл хасч болох уу?

Та захиалгын төлбөрөө төлөөгүй байгаа тохиолдолд тухайн захиалгадаа бүтээгдэхүүн нэмж захиалга хийж болно.

Харин захиалын төлбөр хийгдсэн байгаа тохиолдолд захиалгад өөрчлөлт оруулах боломжгүй. Хэрэглэгчийн үйлчилгээний мэргэжилтэнтэй холбогдох бол 75777700 дугаарт холбогдоно уу.


Хүргэлт байгаа юу?

Хэрэглэгчийн захиалгыг Улаанбаатар хот дотор А бүсэд 4000 төгрөг, B бүсэд 6000 төгрөг, Хөдөө орон нутагт Монгол шуудангийн тарифаар тус тус хүргэнэ.

Хэрэглэгч хүргэлт авахгүй захиалга өгсөн бол өөрийн биеэр дараах байршил бүхий дэлгүүрээс ирж захиалсан бараа бүтээгдэхүүнийг хүлээн авна. Хаяг: СБД, 8-р хороо, Амарын гудамж-2, Интерном номын дэлгүүр

Хэрэглэгч бараа бүтээгдэхүүнийг хүлээн авах хаяг, холбоо барих утасны дугаараа /маш тодорхой/ үнэн зөв бөглөх үүрэгтэй ба буруу мэдээллээс болж үүдэн гарах зардал, алдагдлыг Хэрэглэгч хариуцна. Хүргэлт хийгдэх цагаар утсаа нээлттэй байлгах, хаяг дээрээ байх шаардлагатай.

Хэрэглэгч барааг хүлээн авахдаа бичиг баримтаа хүргэлтийн ажилтанд шалгуулж бараагаа шалгаж хүлээн авна.

Худалдан авалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл Хэрэглэгчийн бүртгүүлсэн и-мэйл хаяг, бүртгүүлсэн гар утас руу тогтмол илгээгдэх ба Хэрэглэгч өөрийн захиалгын түүх дотроосоо харах боломжтой.

Хүргэгдсэн бараа, бүтээгдэхүүнийг буцаах, солиулахтай холбоотой харилцааг “internom.mn”-д нийтэлсэн “Бараа, бүтээгдэхүүнийг буцаах, солих журам”-ыг баримтлан шийдвэрлэнэ.


Хүргэлт хэзээ ирэх вэ?

Барааг хүлээн авахдаа таны захиалсан бараа зөв эсэх, тоо ширхэг, хэмжээ нь бүрэн таарч байгаа эсэх, бүрэн ажиллагаатай байгаа эсэхийг заавал шалгаж аваарай. Та барааг зохих ёсоор хүлээж авснаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тохиолдолд бараа буцаах болон солиулах боломжгүй болно.

Харин дараах тохиолдолд захиалгыг буцаах боломжтой. Үүнд:

  • Захиалсан бараа хүлээн авах үед ГЭМТЭЛТЭЙ байсан

Дараах тохиолдолд барааг солиулах боломжтой. Үүнд:

  • Таны захиалсан бараа зөрсөн бол зөв бараагаар солиулах
  • Захиалсан бараа гэмтэлтэй, зохих ёсоор бүрэн ажиллахгүй байх үед өөр төрлийн бараа, бүтээгдэхүүнээс сонгож зөрүүг нэмж төлөх, эсхүл буцаах эрхтэй байна.

Сав баглаа боодлыг онгойлгосон болон эвдэрч гэмтсэн, бохирдсон тохиолдолд солих боломжгүй.


Гишүүнчлэлд заавал бүртгүүлэх хэрэгтэй юу?

Та Интерном номын дэлгүүрийн үнэнч хэрэглэгчдэд зориулсан гишүүнчлэлийн хөтөлбөрт хамрагдснаар худалдан авалт бүрээсээ бонус оноо цуглуулах болон бусад нэмэлт хөнгөлөлт, урамшууллыг эдлэх боломжтой болно.

Гишүүнчлэлтэй холбоотой түгээмэл асуултыг энд дарж уншина уу.