Үйлчилгээний нөхцөл

НЭГ. ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

  1. www.internom.mn онлайн дэлгүүр нь “Интерном” ХХК-ийн албан ёсны бүтээгдхүүн бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөлөөр уг онлайн дэлгүүрт зочлох, үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцаа зохицуулагдана.
  2. Хэрэглэгч нь www.internom.mn онлайн дэлгүүрийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр вэб сайтаар үйлчүүлэх, худалдаа хийх, үйлчилгээ авах эрхтэй болох бөгөөд хэрэглэгч www.internom.mn онлайн дэлгүүрт нэвтэрч, бүртгүүлэхээс өмнө үйлчилгээний нөхцөлтэй танилцсан байх үүрэгтэй.
  3. www.internom.mn онлайн дэлгүүр нь зөвхөн иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэнд үйлчлэх ба насанд хүрээгүй хүүхэд эцэг эх, асран хамгаалагчийн хамт үйлчилгээний нөхцлийн дагуу худалдан авалт хийх боломжтой.
  4. www.internom.mn онлайн дэлгүүрээр зөвхөн албан ёсны гэрээт нийлүүлэгч, хэвлэлийн газар, зохиогчийн ном болон бараа бүтээгдхүүнийг хэрэглэгчид хүргэж худалдан авалт хийх боломжийг олгоно.
  5. www.internom.mn онлайн дэлгүүрт тавигдсан ном болон барааны үлдэгдлийн мэдээлэл нь тогтмол шинэчлэгдэх боловч дэлгүүрээр хийгдэж буй байнгын борлуулалтын улмаас онлайн дэлгүүрээр сайтад үлдэгдэлтэй харагдаж буй бараа манай аль нэг салбарт таныг хүрэлцэн ирэх хооронд дуусч болох магадлалтайг анхаарна уу.
  6. Энэхүү үйлчилгээний нөхцлийн хэрэгжилтэд Интерном ХХК болон хэрэглэгч хамтран хяналт тавина.

ХОЁР. ХЭРЭГЛЭГЧ БОЛОХ

  1. Онлайн дэлгүүр нь зөвхөн тус сайтад бүртгүүлж, нэвтэрсэн хэрэглэгчид үйлчилгээ үзүүлэх боломжтой.
  2. Онлайн дэлгүүрт хэрэглэгчээр бүртгүүлэхийн тулд хэрэглэгч өөрийн овог нэр, имэйл хаяг болон онлайн дэлгүүрт нэвтрэх нууц үгийг зохиож оруулснаар бүртгэл идэвхижнэ.
  3. Хэрэглэгч онлайн дэлгүүрт өөрийн имэйл хаягаар бүртгүүлэхээс гадна өөрийн албан ёсны сошиал хаягаар (Facebook, Google account) бүртгүүлэн нэвтрэх боломжтой.
  4. Хэрэглэгч нь онлайн дэлгүүрт нэвтрэх хувийн мэдээлэл буюу имэйл болон нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангаж, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэний улмаас учирсан аливаа хохирлыг “Интерном” ХХК хариуцахгүй болно.
  5. Хэрэглэгч нь өөрийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд бүрэн хариуцлага хүлээнэ.
  6. Хэрэглэгч нь онлайн дэлгүүрийн үйл ажиллагаа, үйлчилгээний чанар, бараа бүтээгдэхүүний талаарх санал гомдол, хүсэлт зэргийг чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.

ГУРАВ. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАГИЙН ХУВААРЬ

  1. Хэрэглэгч www.internom.mn онлайн дэлгүүрээр долоо хоногийн аль ч өдөр, 24 цагийн туршид захиалга хийж болно.
  2. Хэрэглэгч захиалга хийснээс хойш 48 цагийн дотор зааврын дагуу захиалгын төлбөрийг төлснөөр захиалга баталгаажих бөгөөд энэхүү хугацаанд багтаж захиалгын төлбөр холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдана.
  3. Хэрэглэгч 48 цагийн дотор төлбөрийг гүйцэтгэж чадаагүйн улмаас захиалга цуцлагдсантай холбоотой аливаа асуудалд “Интерном” ХХК ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.
  4. Хэрэглэгчийн захиалга баталгаажих үед хэрэглэгчийн бүртгэлтэй имэйл хаягт захиалгын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл илгээгдэнэ.
  5. Хэрэглэгч нь ажлын өдрүүдэд 09:00-19:00 цагийн хооронд (цайны цаг 12:00-13:00), амралтын өдрүүдэд 12:00-17:00 цагийн хооронд 7577-7700 дугаараар холбогдож мэдээлэл авах, тодруулах бүрэн боломжтой.

ДӨРӨВ. БАРААНЫ ҮНЭ, ТӨЛБӨР ТӨЛӨХ, ЗАХИАЛГА ЦУЦЛАХ

  1. Онлайн дэлгүүрт байршсан барааны үнэ нь НӨАТ орсон, эцсийн жижиглэн худалдаалах үнэ байна.
  2. Барааны үнэ нь хэрэглэгчид урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөх боломжтой.
  3. Хэрэглэгчийн хийсэн захиалга бүр дахин давтагдашгүй захиалгын дугаартай байх бөгөөд “Миний захиалгууд” хэсгээс захиалгын тухай дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.
  4. Интерном ХХК нь захиалгын нийт үнийн дүнг 100 хувь урьдчилан хүлээн авснаар захиалга автоматаар баталгаажна.
  5. Хэрэглэгч нь өөрийн захиалгыг төлбөр төлөгдөхөөс өмнө буюу захиалга хийснээс хойш 48 хүртэлх цагийн дотор цуцлах боломжтой. Төлбөр төлөгдөж баталгаажсан захиалгыг цуцлах боломжгүй байна.

ТАВ. ХҮРГЭЛТ, ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨХ, БУЦААЛТ

  1. Хэрэглэгчийн захиалгын үнийн дүнгээс үл хамааран Улаанбаатар хот дотор А бүс дотор 4000₮  Б бүс дотор 7000₮ -р (Бүсчлэл нь Монгол шуудангийн хүргэлтийн бүсээр тогтоогдоно) хүргэнэ.
  2. Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу хүргэх бол байршлаас хамааран ажлын 3-5 хоногийн дотор хүргэлт хийгдэнэ.
  3. Хөдөө орон нутагг хийх хүргэлтийн үнэ нь Монгол шуудан ХК-аас тогтоосон тарифаар бодогдоно.
  4. Хэрэглэгч захиалгыг хүргүүлэх хаяг, холбоо барих утасны дугаараа тодорхой, үнэн зөв бөглөх үүрэгтэй ба буруу мэдээлэл өгснөөс болж үүдэн гарах нэмэлт зардал, алдагдлыг хэрэглэгч бүрэн хариуцна.
  5. Хэрэглэгч хүргэлт хийгдэх цагаар утсаа нээлттэй байлгах, зөвхөн захиалсан хаяг дээрээ бараагаа хүлээн шаардлагатай. Захиалсан хаягнаас өөр хаяг дээр хүргүүлэх тохиолдолд нэмэлтээр хүргэлтийн үнэ бодогдоно.

ЗУРГАА. БУЦААЛТ

Хэрэглэгч дараах тохиолдлуудад захиалсан барааг солих болон буцаах эрхтэй:

  1. Бараа гэмтэлтэй тохиолдолд /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ шинэ, ижил бараагаар сольж өгөх эсвэл ижил үнийн дүнд өөр бараа худалдан авах эрхтэй ба хүргэлтийн мөнгийг нэмж тооцохгүй.
  2. Хэрэглэгч нь үйлдвэрлэлийн доголдол, гэмтэлтэй барааг хүлээн авснаас хойш 72 цагийн дотор буцаах хүсэлт гаргах боломжтой ба энэ хугацаанаас хэтэрсэн тохиолдолд барааг буцаах боломжгүй болно.
  3. Гэмтэл, доголдолтой барааг буцаах тохиолдолд манай ажилтантай order@internom.mn хаяг болон 7577-7700 утсаар холбоо барьж мэдэгдэх үүрэгтэй. Мэдэгдэхдээ гэмтэлтэй барааны нотолгоог бидэнд давхар илгээх хэрэгтэй.

ДОЛОО. БУСАД

  1. www.internom.mn сайтын ажиллагаа, түүний аюулгүй байдал,  хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг “Интерном” ХХК бүрэн хариуцна.
  2. "Интерном" ХХК нь үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр www.internom.mn сайтад олон нийтэд нээлттэй байршуулсан байна.