Ойрад Монголын түүх (III) Шинэчилсэн хэвлэл
Ойрад хэмээн дэлхий дахинд нэрлэгдэн хэвшсэн баруун Монгол ард түмний түүх нь Монголын түүхийн салшгуй нэгэн хэсэг мен. Зүүн, баруун Монгол буюу Халх, Ойрад цөмөөрөө л Бөртэ Чоно, Гоо Маралын удам, Алунгоогийн удам, Чингис, Хасарьн үр ач мен билээ. Дэлхий дээр байгаа Монголчууд хаана оршин амьдрах нь гол биш, бүгдээрээ нэг удамтай, нэг Монгол, бүгдээрээ ажил үйлс, санаа оноогоо цагямагт нэгтгэн бие, биеэ тэтгэн дэмжиж байж л сая монгол үндэстэн дэлхий дээр монголоороо үлдэх ёстой ажээ. Монголчууд бид Халх Монгол, өвөр Монгол, Буриад Монгол, Ойрад Монгол гэх мэтээр хуваагдан, нэг нэгийгээ ад үзэх өвчнеес салах учиртай.