Даамын шилдэг 1000 комбинац
100 буудалт хөлөг дээрх гайхамшигтай уран гоё комбинацууд эрт дээр үеэс л хүн төрөлхтний гайхлыг төрүүлж, сонирхолыг татсаар ирсэн бөгөөд компьютер эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед ч үнэ цэнээ алдаагүй байна. Комбинац бол сэтгэхүй нь илүү хөгжсөн, мэдрэмжтэй даамчнаар туурвигдсан уран сэтгэмжийн бүтээл, эсвэл тоглолтын хувь заяаг шийдвэрлэх тактикийн арга юм. Даамын комбинац нь тоглолтын үед тохиолдож болно, мөн комбинацыг зохиож ч болно.