Сэтгэлийн чимээ
Энэ удаад морин хуурт зориулсан үндэсний уламжлалт дууны бяцхан найруулгаас эхлээд 3 ангит сонат хүртэлх хэлбэрт бичсэн бүтээлүүдээсээ түүвэрлэж орууллаа. Мөн морин хуурчдын уран чадварыг дээшлүүлэхэд зориулж Л.Бетховены төгөлдөр хуурын шилдэг сонатын нэг 8 р сонатын II, III ангийг морин хуур, төгөлдөр хуурт зориулж хөрвүүлснээ нэмэв. Монгол хүний оюун сэтгэлгээний эгшгийн хөтөч болсон морин хуурын маань хүчит дуурьсал үеийн үед хангинан халгиж байх болтугай !