Сүнсний код
Цаг хором мөч бүхэнд бидний сүнснүүд бие махбодыг маань удирдаж нөлөөлөхөөс гадна бидний эцэг өвгөд холбогдон хэл чимээ өгч, мэдээ мэдээллийг дамжуулж байдаг. Тэд маань тэнгэрт хальсан ч биднийг цаг ямагт эргэн тойрч, хайр халамж, захиас, сургаалаа хүргэсээр байдаг. Гэхдээ хэн ч тэднийг сонсож, хүлээж авдаггүй. Хүлээн авахгүй байгаа хамгийн том шалтгаан бол бидний сүнсний кодууд тайлагдан, идэвхжээгүйгээс, тэдгээрийг ойлгож чадахгүйд байгаа юм.