Цуврал дахь бусад номууд
Зохиолчийн бусад номууд
Ихэвчлэн хамт авдаг
Санал болгох
Танилцуулга
ЗОХИОГЧИЙН ЗУРВАС
Энэ аялал 2016 онд оргүй хоосноос эхэлж байлаа. Эдүгээ найман жил өнгөрчээ. Хүний амьдралын найман жил гэдэг нэг талаараа асар их хугацаа. Нөгөө бодлын нумаасаа сугарсан сум шиг хурдан өнгөрдөг юм байна. Өнгөрсөн бүхий л хугацаанд хамт байж, цуврал бүрийг шимтэн уншиж байсан эрхэм уншигч танаа гүн талархаж, энэ аяллыг хамт төгсгөхийг хүсэж байна.
“Чамд хэн итгэх юм бэ?” цувралын сүүлчийн дэвтэр болох “Үр хөврөл” роман нь өмнөх дэвтрүүдээсээ хэд хэдэн онцлогтой гэдгийг эрхэм уншигч танд нэн тэргүүнд дуулгах учиртай буй за. Өмнөх цувралууд нь шинжлэх ухааны баримтат, сэтгэхүйн триллер, хайр сэтгэлийн романс, түүхэн романс, шидэт реализм гээд өөр өөрийн өнгө хэмнэлтэй байсан бол энэ дэвтэр нь “Диалоги” буюу харилцан яриа төрлөөр бичигдсэнээрээ онцлог. Энэ төрлөөр бичих асар хүчир юм байна гэдгийг эхнээс нь л мэдэрсэн. Гэвч нэгэнт зорьсон хойно дуусгаад ард нь гарахаас яах вэ. Дүрүүдийн харилцан яриан дотор цаг үеийн нөхцөл, түүхэн баримт, үйл явдлын учир зангилаа, дүрийн мөн чанар, орчны зураглал зэргийг багтаана гэдэг төсөөлснөөс өөр байлаа.
Мөн шинжлэх ухааны зөгнөлт роман гэж хэлж болно. Өнгөрсөн түүх, өнөөгийн бодит төрх, ирээдүйн боломж ба эрсдэлийн тухай энд өгүүлнэ. Бидний анзаардаггүй, заримдаа үл ойшоодог зүйлс ямар их үнэ цэнээр бүтсэн бэ гэдгийг таниулах гэж хичээлээ. Хүн төрөлхтнийг үсрэнгүй хөгжилд хүргэх, эс бөгөөс үгүй хийж ч болох шинжлэх ухааны нэгэн салбарын тухай энд хөндлөө.
Бидний сайн мэдэх, эх орон, эрх чөлөө, тусгаар тогтнолыг эргүүлэн авч ирсэн түүхэн дүрүүдийг эмэгтэй хүн, эх хүний харах өнцгөөс сийрүүлж, шинээр танилцуулах гэж зорьсон минь хэр ончтой байсныг уншигч та дэнслэх биз ээ.
Номын эхэнд “Дэлхийн цаг тооноос зуун жилээр хоцорч буй ард түмэнд зориулав...” гэснийг эрхэм уншигч та хэлтрүүлэн уучлахын дээр зөвөөр тунгаана хэмээн найднам. Өнөөдөр бид хоёр хөршийнхөө амыг харж, тогоог нь өнгийсөн, авахаас илүү гарахгүй, арчаа багатай байгаагаа үнэнээр нь зөвшөөрөх ёстой. Бид дэлхийн цаг тооноос, хөгжил дэвшлээс хоцорсон гэдгээ ичин байж улайх хэрэгтэй. Ахуйдаа адилхан мэт боловч асар олон салбарт бид цаг хугацааны өнгөрсөнд гээгдээд үлдчихсэн. Хэрэглээ нь адилхан боловч сэтгэлгээ нь хоцорчихсон гэдгээ үнэнээр нь хүлцэх хэрэгтэй. Заримдаа надад дэлхий биднийг хаяад явчихсан гэмээр мэдрэмж төрдөг. Энэ зохиолын эмзэглэл үүнээс үүдэлтэй гэж хэлж болно. Бидэнд агуу түүх байна. Сайхан эх орон, газар нутаг байна. Эрх чөлөө, тусгаар тогтнол байна. Харин эх оронч засаглал алга. Шударга ёс, үнэн алга. Бидний хоцорч байгаа шалтгаан ердөө л энэ байж мэднэ.
Өнгөрсөнд “Хэрвээ” гэж байдаггүй. Харин ирээдүй бол “Хэрвээ”-гээр дүүрэн. Ирээдүйг хаашаа чиглүүлэх нь өнөөдрийн үйл сэтгэлийн үр хөврөлөөс шалтгаалах нь үнэн.
Ингээд өнгөрсөнд юу болсныг, одоо юу болж байгааг, ирээдүйд юу болж магадгүй вэ гэдгийг танин мэдэх цаг хугацааны аялалд таныг урьж байна.
Үзүүлэлт
- ISBN-13 : 978-9919-0-3533-4
- Худалдаанд гарсан огноо : 2024-09-10
- Формат : Зөөлөн хавтастай
- Нүүрний тоо : 550 нүүр
- Бүтээлийн хэл : Монгол
- Жин : 610 гр
- Хэмжээс : 205 x 145 x 40 мм
ISBN-13 | 978-9919-0-3533-4 |
---|---|
Худалдаанд гарсан огноо | 2024-09-10 |
Формат | Зөөлөн хавтастай |
Нүүрний тоо | 550 нүүр |
Бүтээлийн хэл | Монгол |
Жин | 610 гр |
Хэмжээс | 205 x 145 x 40 мм |
Зохиолчийн талаар
Тодко Самсон нэрээр танигдсан зохиолч Т.Мягмартогтох нь 2016 оноос хойш дэлхийн 28 улсаар аялж, тухайн улсынхаа шинжлэх ухаан, түүхийн академи, утга зохиолын салбарын хүмүүс, төлөвлөсөн хүмүүстэйгээ уулзаж, дэлгэрүүлэн судлаж бичсэн таван цуврал номоороо Монголын утга зохиолд тэсрэлт хийгээд байна.
Хэрэглэгчийн сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх
Нэвтрэх