Дорнын уянгат эрдэнэ Кьеү бүсгүйн дууль
Кьеү бусгүйн тууж бол Вьетнамын ард түмнээс хүн төрөлхтний яруу найргийн сан хөмрөгт оруулсан уянга эгшиглэнт эрдэнэ мөн. Хүмүүний гоо үзэсгэлэн, тэр тусмаа бүсгүй хүний дотоод ертөнцийн яруу сайхныг нэн гайхалтай нээж, хэдийгээр бурангуй тавилангийн золиос болсон ч дотоод мөн чанараа мөнхөд нандигнан хадгалж үлдсэн Кьеү бүсгүйн хувь заяа, хайр сэтгэлийн түүх нь хүн гэгч ямар агуу гайхалтай оюун сэтгэлийн цэвэр тунгалгийг хадгалагч байж чадахын үлгэр туульс ажээ.