АНГИЛАЛ
Урлаг: ерөнхий
ХУДАЛДААНД
2020
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
176
Нүүр
ISBN-13
9789919200152
ХЭМЖЭЭС
290 x 205 x 12 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Хоёр дахь хэвлэлд тодлох үг. Миний бие 2000 онд өөрийн бүтээсэн дуунуудаасаа 81 дууг сонгон гар бичмэлээрээ 2 дэвтэр болгон анх удаа хэвлүүлсэнээс хойш 20 жил боллоо. Тухайн үед хэдийгээр цахимаар бичиж хэвлүүлэх техникийн боломж бүрэлдсэн байсан ч гар бичмэлийн эхээр хэвлүүлэх нь ач холбогдолтой гэж үзсэн юм. Энэ хэвлэсэн 2 дэвтэр хэрэглэгчдийн гарт очиж одоо бараг олдохоо больжээ. Анхны хэвлэлд хоёр дутагдал байсан. Нэг нь гар бичмэлээр хэвлэсэн болохоор төгөлдөр хуурч шууд хараад хөгжимдөхөд зарим газраа бүдэг бадаг, зарим газраа тухайн шугам болон шугамын хооронд ямар эгшиг байгаа нь тод харагдахгүй хүндрэлтэй тал байж. Нөгөө нь тэр үед манайд хэвлэлийн чанар төдийлөн сайн биш байсан болохоор хуудасыг олон дахин эргүүлэхэд салж унадаг, бас хатуу, шохойтой цаасан дээр хэвлэсэн нь хөгжимдөх хэрэглэхэд нилээд төвөгтэй байдал ажиглагдсан юм. Хэвлэгдсэн цагаасаа эхлэн дуучдад гарын авлага болохын зэрэгцээ төгөлдөр хуурын дарамжтай болохын хувьд дуулаачийн мэргэжлийн сургуулиудад сургалтын хэрэглэгдэхүүн байж бас хөгжмийн мэргэжлээр суралцагсад аялгууг төгөлдөр хууртай хамтран хөгжимдөх урын сандаа оруулж, хөгжмийн найруулга хийх бэлэн товчоо нь болж чадсан байна. Энэ бүхэн нь тус 2 дэвтрийг дахин хэвлэх шаардлага бий болголоо. Энэхүү хоёр дахь хэвлэл нь гар бичмэлийг дахин нягталж, эгшиглээсийг цахим хэлбэрээр үйлддэж төгөлдөр хуурын дарамжид мэргэжлийн боловсруулалт хийж, эдүүгээ цагийн хэвлэх технологийг ашиглан хэрэглэхэд эвтэй, бат бөх болгон гаргаж байгаагаараа эхний хэвлэлийн доголдолыг арилгасан болно. Миний эдгээр дуунууд дуучид, хөгжимчид, судлаачид болоод сонирхосон хэн хүнд хэрэг болоосой гэж чин сэтгэлээсээ хүснэ. Энэхүү хоёр дахь хэвлэлийг бүтээхэд гүн туслалцаа үзүүлсэн Соёл, Урлагийн Их Сургуульдаа талархая. Зохиогч Нацагийн Жанцанноров

Үзүүлэлт

ISBN-139789919200152
Худалдаанд гарсан огноо2020-01-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо176 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин440 гр
Хэмжээс290 x 205 x 12 мм

Зохиолчийн талаар

Монгол улсын Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Нацагийн Жанцанноров 1949 оны 3 дугаар сарын 25-нд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутагт Цагаан хөтлийн 'Хондлой' гэдэг газар төрсөн. 1957-1961 онд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын бага сургууль, 1961-1967 онд Хужирт сумын дунд сургууль, 1967-1971 онд Улаанбаатар хотын багш нарыг бэлтгэх сургууль, 1971-1973 Улаанбаатар хотын багш нарыг бэлтгэх сургуульд хөгжмийн онолын багш, 1973-1974 онд ОХУ-ын Эрхүү хотын Их сургуулийн орос хэлний бэлтгэл, 1979 онд Украйн улсын Киев хотын П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн их сургуулийг хөгжмийн зохиолч, хөгжим судлаачийн мэргэжлээр тус тус төгссөн. 1993-1995 онд ХБНГУ-ын 'Салтарино' циркэд хөгжмийн зохиолчоор ажилласан. 2000 оноос МУ-ын филармонид хөгжмийн зохиолч. Урлаг судлалын ухааны доктор, профессор 'Монголын хөгжмийн арван хоёр хөрөг' (Сонатын аллегро) 1996 он, 'Хөгжмийн онолын нэр томьёоны хураангуй тайлбар толь' 1996 он, 'Сэрэх ухаанаа дууд...' 1998 он, 'Их дуучны яриа' (Ж.Бадраагийн нэрээр) 2005 он, 'Уртын дууны уламжлалт зарим нэр томьёоны гаргалгаа' 2005, 'Монгол хөгжмийн таван эгшигтийн онолын асуудлууд' 2006 он, 'Хөгжим, цаг үе' 2006 он, 'Монгол хөгжмийн эгшиг-сэтгэлгээний онолын утга тайлал' 2009 он зэрэг бүтээл туурвилаа хэвлүүлсэн.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй