Сэрэх ухаанаа дууд

Main cover


АНГИЛАЛ
Урлаг: ерөнхий
ХУДАЛДААНД
2020
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
288
Нүүр
ISBN-13
9789919200183
ХЭМЖЭЭС
205 x 145 x 16 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Урьтал үг Олон жилийн өмнө (2002 он)“Сэрэх ухаанаа дууд…” гэсэн нэртэй сонин сэтгүүлд өгсөн ярилцлагуудаа эмхтгэн хэвлүүлж байсан юм. Түүнээс хойш тийм хэлбэрийн ярилцлага гадаад, дотоодын олон сонин сэтгүүлд өгсөн боловч цаг нар, өөрийн урагшгүйгээс болоод эмхлүүлж чадсангүй өдий хүрлээ. Сонин сэтгүүлд өгсөн ярилцлага бодож төлөвлөөгүй, боловсруулж цэгцлээгүй яриа байдаг болохоор ном болгоод гаргахад тийм ч сонирхолтой юм болж чадахгүй нь тодорхой. Тэдгээрийг боловсруулаад, найруулж засаад цэгцэлвэл нэгэнт ярьсан яриа өөрчлөгдөнө. Ихээхэн завсар хийвэл бараг “өөрөөсөө урвасан” хэрэг ч болж мэднэ. 10 жилийн өмнө ярьсан юмаа “Аа би ер нь онож хэлээгүй байна”, ингэж засаад хэвлүүлчихье гэвэл нэг ёсны “урвалт” шүү дээ. Тийм болохоор байсан юм байснаараа, ярьсан нь ярьснаараа л хэвлэгдэх нь зөв. Харин санаа нь байвч ярихдаа өгүүлбэрийн зохион байгуулалтаас шалтгаалаад бичгэн хэлэнд буухдаа ойлгомжгүй болох явдал гардаг. Тэгвэл жаахан гар хүрч болно. Хүн ярихдаа бас нэг үгийг олон давтах, сул үг эмх замбараагүй хэлэх явдал гардаг. Миний ярианд ч ингэх нь бас бий. Ном томхимол болгон хэвлэх дээр тулахад яг ярьсан хэлснийг үг маггүй бичээд хэвлүүлчихвэл уншихад тун төвөгтэй болох тул жаахан цэгцлэх хэрэг гардаг. Радио телевизэд өгсөн ярилцлагыг бичгэн хэлбэрт буулгах ажил бол сонин сэтгүүлд өгсөн ярилцлагаас бүүр ярьвагтай байж таарна. Учир нь тухайн ярилцлагыг сонсож цаасан дээр буулгана. Сонин сэтгүүлийн ярилцлагыг надтай ярилцсан сэтгүүлч миний яриаг бичгэн хэлбэрт оруулсан болохоор тэр хэвээр нь эмхлүүлээд хэвлүүлчихэж болно. Яриаг буулгах бол тийм биш. Өгүүлбэр яаж эхлээд яаж дуусах нь, өгүүлбэрийн гишүүд хойно өмнөө холилдон хутгалдаж байгаа эсэхийг нь, өгүүлбэр дутуу хагас байгаа эсэхийг нь хүртэл хянаж буулгах ажил гарна. Тийм амар ажил биш. Тийм болохоор миний хувьд яриагаар, дүрсээр байгаа ярилцлагыг ном болгох тухай урьд өмнө огт бодож байгаагүй. Миний хувьд алдарт дуучин Ж.Дорждагва, билиг зүйч Ж.Бадраа хоёрын соронзон хальсанд үлдээсэн яриаг “Их дуучны яриа” гэж ном болгон гаргах гэж тун их тэвдсэн, бас хаширсан болохоор өөрийнхөө яриаг ном болгоно гэж яаж зүрхлэхэв. Харин манай Соёл урлагийн их сургуулийн магистрант М.Итгэлтөгс (хуурч мэргэжилтэй) магистрын бичвэрийн ажлаа миний морин хуурт зориулсан бүтээлийн судалгаагаар хийхээр сэдэвээ сонгож. Холбогдох материалаа цуглуулахын тулд миний ярилцлагаас цахим орчиноос олж цаасан дээр заримыг нь буулгаж эхэлсэнээ надад хэлсэн юм. Би түүнд “Хэрэв чиний ажилд хэрэгтэй гэж үзээд өөрт чинь сонирхолтой байвал ерөөсөө миний ярилцлагуудыг эрж хайгаад олдсоныг нь бүгдийг нь эмхэтгээд номын эх бэлтгэж болно шүү дээ! Би эмхэтгэснийг чинь дараа уншаад жаахан жигдлээд хэвлүүлчихье” гэж хэлсэн юм. Тэр хичээнгүйлэн ажиллаж, маш их цаг зарж энэ ярилцлагуудыг бичгэн хэлбэрт оруулж эмхлэн цэгцэллээ. Ер нь судалгааны, тэр тусмаа уран бүтээлийн судалгааны ажил хийхэд зохиолчийн үзэл бодлыг илэрхийлсэн эх хэрэглэгдэхүүнүүдийг цуглуулж шинжилгээ хийх нь эрдэм судлалын чухал ач холбогдолтой байдаг. Итгэлтөгс маань ингэж хандаж байгаад нь талархууштай. Ярианы эмхэтгэлээ бид “Сэрэх ухаанаа дууд… 2 (аудио, видио ярилцлага)” гэж нэрлэж байгаа нь өмнөх эмхэтгэлийн үргэлжлэл болохыг зааж байгаа юм. Энэхүү эмхэтгэлд сүүлийн арав гаруй жилийн хугацаанд телевиз, радиогоор болон баримтат кино …ээр ярьсан миний ярианы дийлэнх нь хамрагдсан байна. Уншигч та улс орон, урлаг соёл, хүн зон, ахуй амьдрал, бодол сэтгэл, уран бүтээл гээд тухай тухайн цаг дор сэтгүүлчдийн сонирхсон олон сэдвээр хөөрөлдсөнийг унших болно. Миний үзэл бодол, миний ертөнц танд заавал тааламжтай байх албагүй. Танд чимх ч гэсэн санаа өгчихвөл юутай сайхан. Хүн хүнээр л дутдаг хорвоо доо. Нацагийн Жанцанноров.

Үзүүлэлт

ISBN-139789919200183
Худалдаанд гарсан огноо2020-01-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо288 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин345 гр
Хэмжээс205 x 145 x 16 мм

Зохиолчийн талаар

Монгол улсын Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Нацагийн Жанцанноров 1949 оны 3 дугаар сарын 25-нд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутагт Цагаан хөтлийн 'Хондлой' гэдэг газар төрсөн. 1957-1961 онд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын бага сургууль, 1961-1967 онд Хужирт сумын дунд сургууль, 1967-1971 онд Улаанбаатар хотын багш нарыг бэлтгэх сургууль, 1971-1973 Улаанбаатар хотын багш нарыг бэлтгэх сургуульд хөгжмийн онолын багш, 1973-1974 онд ОХУ-ын Эрхүү хотын Их сургуулийн орос хэлний бэлтгэл, 1979 онд Украйн улсын Киев хотын П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн их сургуулийг хөгжмийн зохиолч, хөгжим судлаачийн мэргэжлээр тус тус төгссөн. 1993-1995 онд ХБНГУ-ын 'Салтарино' циркэд хөгжмийн зохиолчоор ажилласан. 2000 оноос МУ-ын филармонид хөгжмийн зохиолч. Урлаг судлалын ухааны доктор, профессор 'Монголын хөгжмийн арван хоёр хөрөг' (Сонатын аллегро) 1996 он, 'Хөгжмийн онолын нэр томьёоны хураангуй тайлбар толь' 1996 он, 'Сэрэх ухаанаа дууд...' 1998 он, 'Их дуучны яриа' (Ж.Бадраагийн нэрээр) 2005 он, 'Уртын дууны уламжлалт зарим нэр томьёоны гаргалгаа' 2005, 'Монгол хөгжмийн таван эгшигтийн онолын асуудлууд' 2006 он, 'Хөгжим, цаг үе' 2006 он, 'Монгол хөгжмийн эгшиг-сэтгэлгээний онолын утга тайлал' 2009 он зэрэг бүтээл туурвилаа хэвлүүлсэн.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй