Хорвоотой танилцсан түүх
Ингэж хорвоо бид хоёр танилцсан юм. Танилцсан түүх минь урт боловч би түүнээс аль сонирхолтойг нь түүж та нартаа товчхон ярилаа. Хэрвээ хэн нэг хүнд сонирхогдвол, бас ч хорвоог танин мэдэх аянд гарсан балчир хүмүүст хэрэг болоход хүрвэл энэхүү дэвтрийн хэвлэгдсэн нь зөв болно. Манай эрхэм уншигч ийм түүх ярь гэж хүсвэл дахиад цааш нь үргэлжлүүлэхэд ч бэлхэн байна.