Мөнхийн ус
Магадгүй уншигч бид хоёрыг ийнхүү хий зөгнөж суухын үест нийслэлийн ч юм уу хөдөө тосгоны ч юм уу нэгэн гудамжаар ирээдүйд хүнийг мөнх залуу болгох тэр хүн дуу аялаад ч юм уу, бөмбөг тоглоод ч юм уу, эсвэл цүнхээ бариад ч алхаж яваа байж болно. Түүний тухай хэдэн жилийн дараа сонин хэвлэлүүдэд бичигдээд ч эхлэх болзошгүй. Магадгүй уншигч минь болсон та нөхөд ч үхэшгүй мөнхийн усыг бүтээгээд насан өндөр болсон цагт минь зөгнөн мөрөөдөгч надад амсуулж ч байж мэдэх шүү дээ.