Нөхөд
Уулын оргилоор айлчин шувууд зэл татан ганганаж, хөх огторгуйн уудамд хөвөн цагаан үүл аялан нүүх нь савангийн хөөс мэт үзэгдэв.Багшийнхаа даагаврыг сайн биелүүлж, бүхэл зун хөгжилтэй амарсан бид даваан дэр гарвал тэнэгэр талын дунд аймгийн төв цайлалзан яралзаж, түүний дундаас сургуулийн хоёр давхар цагаан байшин тодорч, дээр нь намилзагч гал улаан туг, онц сурлага, ололт бүтээлийн зүг дуудсан дуудсаар байх шиг жавхлантай сайхнаар хийснэ...