Л.Түдэв хүүхэд залуучуудад өв тэгш хүмүүжил төлөвшүүлье
Энэ ном дөрвөн үндсэн бүлэгтэй бөгөөд нэгдүгээр бүлэгт Залуучуудын улс төрийн хатуужил, боловсролын тухай, тэдний хүмүүжлийн сургууль нь МХЗЭ болох тухай, залуучуудтай ажиллах арга барилын онцлогийг тухайлбал өндөр шаардлага, гүн халамжийг хэрхэн хослуулах талаар, тэдний нийгэмд эзлэх байр суурь, ухамсар хүмүүжлийн төлөвшлийн талаар авч үзсэн бол хоёрдугаар бүлэгт, хөдөлмөр бол хүмүүжлийн сургууль болох талаас нь, халамжлан хүмүүжүүлэххөдөлшөөнийг хэрхэн өрнүүлэх, өв тэгш хүмүүжлийг цогцлон бүтээхэд урлаг утга зохиолын нөлөөг ашиглах, гоо зүй ёс суртахууны хүмүүжлийг хэрхэн системтэйгээр төлөвшүүлэх талаар, социалист аж төрөх ёс ба зан үйлийн талаар. Харин гуравдугаар бүлэгт залуучуудын хүмүүжил, чөлөөт цагийн уялдааны талаар дөрөвдүгээр бүлэгт гоо зүй, ёс суртахуун, хүмүүжлийн асуудал цогцолбор асуудал байх ёстой талаар бичсэн.