Халхын засагт хан аймгийн эрдэнэ засгийн хошууны түүх
Халх монголчууд нь эдүгээ Монгол улсын нийт хүн амын 80 гаруй хувийг эзэлдэг. Халх монголчуудын соёл нь нийт Монгол овогтны соёлын цогцолборын гол цөм, мөхлөг нь болсоор байна. Монгол улсад аж төрж буй халхчуудыг дотор нь 'Боржигон халх', 'Элжигэн халх', 'Хатагин халх', 'Олхонууд халх' гэх зэргээр нэрлэдэг. Тэгээд ч эдгээр халхчуудын угсаа түүхийг судлан тодруулах нь Монголын түүх, угсаатны судлалд чухал ач холбогдолтой. Иймд энэхүү номонд Олхонууд халхчуудаас голлон бүрдсэн Халхын Засагт хан аймгийн Эрдэнэ засгийн хошууны түүхийг тусгайлан судлан нэгтгэсэн байна. Эрдэнэ засгийн хошуу нь олон зуун жилийн турш Халхын Засагт хан аймгийн хошуу нь олон зуун жилийн турш Халхын Засагт хан аймгийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг нь болж, Засагт хан аймгийн түүхийг бүтээлцсэн билээ.