Номын жор 3 (3)

Main cover


АНГИЛАЛ
Ботид түүхүүд
ХУДАЛДААНД
2021
Есдүгээр сар 17
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
212
Нүүр
ISBN-13
9789919253288
ХЭМЖЭЭС
205 x 145 x 20 мм

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

АМЬД ОДОДТОЙ ХӨӨРӨЛДӨХҮЙН ГАЙХАМШИГ

Миний бие “Өчигдөр” хэмээх сонин гаргаж байх үес Хэнтийн яруу найрагч Ломбын Нямаа гуай, М.Цэдэндоржийн үнэнхүү гайхалтай амьд ярианы тэмдэглэлийг анх авчирч нийтлүүлж билээ.
- “Танд энэ мэт гоё ярилцлагууд олон бий юу” гэхэд,
- Ном болсон хойно нь хараарай гэсэн сэн. Өдгөө уг амьд ярианууд ном болжээ.
Манай утга зохиол, урлагийн домог болсон нэрт уран бүтээлчдийн сэрүүн тунгалаг ахуйд нь нүүр тулан ярилцсан уулзалтуудын тэмдэглэл. Тэр бүрий хүний санаанд ийм үнэтэй уулзалтуудаа бичиглэн үлдээх сэдэл төрөхгүй шүү. Баярлан бахдахаас өөр яах билээ.
Нямаа гуай анх намайг гудамжинд, нарийвчлан хэлбэл Оросын Холбооны Улсын Элчин сайдын яамнаас зохиосон С.Есениний ойн баяр тарж байхад “барьж” аваад,
- Хөөе, чиний “Ганцаар цайвар навч”-ийг уншсан шүү. Би Ломбын Нямаа байна гэж танилцаж билээ. 1995 оны өвөл юм байна. Б.Галсансүх, Б.Одгэрэл хоёрын багш гэдгээр нь, бас өөр нэг наргиа шүлгээр мэддэг байсан л даа.
Найрагтаа дөнгүүр нь Долгорын Нямаа Найруулгадаа дөнгүүр нь Цэндийн Нямаа Романдаа дөнгүүр нь Батын Нямаа Радиодоо дөнгүүр нь Данзангийн Нямаа Хөдөөдөө дөнгүүр нь Ломбын Нямаа Хөвсгөлдөө дөнгүүр нь Жамбын Нямаа Өгүүллэгтээ дөнгүүр нь Готовын Нямаа Үнэндээ бол тэд цөмөөрөө ямаа
хэмээх наргиа шүлгийг Горькийн сургуульд байхаас цээжээр мэднэ. “Хөдөөдөө дөнгүүр” найрагчтай нүүр учрахад үнэхээр сайхан байв. Бусад бүх Нямаа нарын адил намхавтар нуруутай тэр эрхэм надад уулзсан даруйдаа Эмили Дикинсоны шүлгийн ном бэлэглэж, би тэр түүврээс хэдэн шүлэг орчуулж “Ням гариг” сонинд тавьсан сан. Одоо бодоход, Нямаа гуайгаас өөр хүн бол нэг муу эхлэн бичигч шаврай жаалтай тоож гар барьж, номынх нь нэрийг дурдаж танилцахгүй л дээ. Тийм л уудам сэтгэлтэй хүн билээ.
Хэнтийн яруу найргийн сургууль хэмээх “школ”-ыг Нямбуугийн Нямдоржоос хойш Нямаа гуай залгамжлан гал таслахгүй явсны үрээр өнөөдөр шавь нар нь Монголын утга зохиолд дуу шуутай явна. Дэлхийн яруу найргийн талаар өргөн мэдлэгтэй, утга зохиолд үнэн голоосоо хайртай, шүлэг зохиолд авьяастай хүүхдүүдийг олж харж, урамшуулж, утга зохиолын амтанд оруулахдаа сурамгай энэ хүний дотоод ертөнц эгэлгүй. Тэрээр “Миний зам” хэмээх сайхан шүлэгтээ:
Миний зам амьдрал мэт энгийн, дуу мэт гайхамшиг Миний зам хүсэл мэт урт, гамшиг зовлон мэт ухаалаг
гэж бичсэн нь бий. Зовлон мэт ухаалаг тэр замынх нь дуу мэт үнэн сэтгэлийн яриа хөөрөлдөөнийг та унших гэж байна. Тэртээ дээр анх хэвлэгдсэн даруйдаа л уран зохиолын хүрээнд нэгэн чухаг нандин ном гэгдэж, тиймдээ ч өдгөө олдохуйяа бэрх болсон энэ номыг Б.Базарсүрэн дүү “Номын жор”-ынхоо гурав дахь цувралаар залуу үеийнхэнд дахин хүргэж буй нь олзуурхам бөгөөд талархам ажил юм. Үндэсний бахархал болсон “амьд” оддын маань сансар огторгуйд л хураагдан үлдсэн амьд дуу хоолой чухам юу юу өгүүлснийг таалан болгооно уу!

Зохиолч, яруу найрагч Гүн Г.Аюурзана


Үзүүлэлт

ISBN-139789919253288
Худалдаанд гарсан огноо2021-09-17
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо212 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин200 гр
Хэмжээс205 x 145 x 20 мм

Зохиолчийн талаар


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй