Бэлчээрийг зохистой эдлэх экологи-Биологи, аж ахуйн үндэслэл

Main cover


АНГИЛАЛ
Хөдөө аж ахуй
ХУДАЛДААНД
2022
Гуравдугаар сар 7
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
476
Нүүр
ISBN-13
9789919264260
ХЭМЖЭЭС
205 x 145 x 30 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Эрдэм шинжилгээний нэгэн сэдэвт бүтээлд Монгол орны хээрийн бүс ба уулын ойт хээр, Хангайн өндөр уулын бүслүүрт тархсан экологийн олон янз нөхцөлд оршиж буй үндсэн 20 орчим хэв шинжийн бэлчээрт явуулсан олон жилийн урт хугацааны суурин сорил туршилт ба богино хугацааны судалгааны үр дүнг тусгаж оруулсан.
Уур амьсгал ба экологийн олон янз нөхцөлд оршиж буй бэлчээрийн ургамалжлын үндсэн шинж төлөв, ургацын сар, улирал, жил, жилийн хөдлөл зүй, ургацын босоо орон зайн байршлын зүй тогтол, ургамлын хэнзлэлт, түүний гарц, бэлчээрийг доройтуулалгүй сэлгэж эдлэх ба бордож сайжруулах зэрэг онолын ба хэрэглээний үндэслэл, ашиглалт ба уур-амьсгалын сөрөг хүчин зүйлээс шалтгаалж бэлчээрт өрнөж буй халалцааны өөрчлөлт, түүнийг зэрэглэж үнэлэх арга зэрэг байгалийн бэлчээрийг зохистой эдэлж, хамгаалах онол ба практикийн асуудлыг уг бүтээлд дэлгэрэнгүй хөндөж үзсэн байна.
Энэ ном нь ургамалжил, бэлчээр судлал, мал аж ахуйг эрхлэгч өргөн олонд зориулагдсан болно.


Үзүүлэлт

ISBN-139789919264260
Худалдаанд гарсан огноо2022-03-07
ФорматХатуу хавтастай
Нүүрний тоо476 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин1015 гр
Хэмжээс205 x 145 x 30 мм

Зохиолчийн талаар

1941 онд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Байшинтийн төгөл хэмээх газар төрж, 1961 онд Хатгалын 10 жилийн сургууль, 1966 онд Эрхүү хотын их сургуульд суралцаж, биологи- ботаникчийн мэргэжил эзэмшсэн. 1966-1968 онд Хөвсгөл аймгийн ХАА-г удирдах газарт мэргэжилтэн, 1969-1987 онд БТЭШХ, МААЭШ хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1978-1987 онд бэлчээр, хадлан ашиглалтын секторын эрхлэгч, 1988 оноос Архангай аймгийн Ихтамир суманд томилогдож, 1988-1995 онд Хангайн ӨУБЭШ-ний станц, салбарт судлаач, эрдэмтэн нарийн бичгийн даргын албыг хашиж ажилласан. Хангайн өндөр уулын нөхцөлд бэлчээрийг зохистой ашиглах, бүтээмжийг нэмэгдүүлэх сэдвээр ХАА-н ухааны докторын (Ph.D) зэргийг 2000 онд хамгаалсан. 1996-2003 онд НҮБ-аас хэрэгжүүлсэн 'Бэлчээрийн МАА-н эрсдлийн стратеги ХХАА (ТХА'МОН-066)', 2004 онд 'Бэлчээрийн тогтвортой менежмент', 2004-2012 онд Щвейцарын хөгжил, хамтын ажиллагааны шугамаар хэрэгжүүлсэн 'Бэлчээр ногоон алт', 2009-2010 онд Германы GTZ төслийн 'Уур амьсгалын өөрчлөлт, биологийн төрөл зүйл ба байгалийн нөөцийн менежмент' зэрэг төсөл, хөтөлбөрүүдэд түр хугацааны гүйцэтгэгч, судлаач, зөвлөхийн ажил үүрэг гүйцэтгэсэн. 1970-1975 онд Төв аймгийн Заамар сум нэгдэлд 'Хээрийн бүсийн бэлчээрийг зохистой ашиглах үндэслэл', 1977-1985 онд Булган аймгийн Орхон суманд 'Ойт хээрийн бүсийн бэлчээрийг зохистой ашиглах биологи-аж ахуйн үндэслэл', 1986-1995 онд 'Хангайн өндөр уулын бүс нутгийн бэлчээрийг зохистой ашиглах биологи-аж ахуйн үндэслэл' зэрэг эрдэм шинжилгээний сэдэв, төслийн ажлыг хариуцаж гүйцэтгэсэн. Удирдах дээд шатны байгууллага, дарга нарын тушаал, шийдвэрээр 1972 оноос жилийн турш 'Монгол орны малын тэжээлийн бааз суурийг 1975-1990 хүртэл хөгжүүлэх' хэтийн төсөөлөл, 1984 онд Монгол орны малын тэжээлийн баазыг 1985-2010 он хүртэл бэхжүүлэх зорилтот хөтөлбөр боловсруулах, 1979 онд 'Одоогоор ашиглалтгүй нутаг бэлчээрийг эзэмшилд оруулах' санал боловсруулах ажлаар Булган, Хөвсгөл аймагт, 1981 ондТөв аймгийн Өндөрширээт суманд '10 мянган бог малыг ээлжээр төллүүлэх гурван баазын бэлчээрийг хамгаалж, зохистой ашиглах' төсөл боловсруулах, Баянхонгор аймгийн Өлзийт, Эрдэнэцогт, Шинэжинст сумдын бог малыг ээлжлэн төллүүлэх баазын бэлчээрийн байдлыг газар дээр нь судлаж, зохистой ашиглах зөвлөмж боловсруулах зэрэг ажлыг удирдах дээд байгууллагын даалгавраар гүйцэтгэж ирсэн. Эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн хялбаршуулсан товхимол 1, бусадтай хамтарч 12 ном, үүний дотор гадаадад номын нэг бүлэг, Эрдэм шинжилгээний өгүүлэл 4 бичиж нийтлүүлсэн. Мөн Эрдэм шинжилгээний өгүүлэл 40-ийг нийтлүүлж, ШУҮ-ийн бага хуралд 13 илтгэл хэлэлцүүлснээс гадна заавар 4, зөвлөмж 12, аргачлал 6, норм, норматив 5-ыг тус тус боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. 1 магистр, 4 баклаврын диплом, оюутны хээрийн дадлагыг удирдаж, хамгаалуулсан. Төрөөс ойн медаль, Алтан гадас одон, Эрдэм шинжилгээний тэргүүний ажилтан цолыг тус тус хүртсэн.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй