Цуврал дахь бусад номууд
Зохиолчийн бусад номууд
Ихэвчлэн хамт авдаг
Санал болгох
Танилцуулга
Ганцаардсан хоёр хүн нийлэхэд ганцаардлыг л солилцоно. Хүн өөрт юу байгаагаа л өгч чадах учраас тэр юм. Ясүши Иноүэгийн Ангийн буу зохиолоос “Хүн байх нь ганцаараа байх явдал” гэх үзэл нэвт ханхална.
1949 онд бичсэн Ангийн буу зохиолын үйл явдал Дэлхийн II дайны дараах үед өрнөх ба Японы томоохон худалдааны хотууд болох Кобэ, Осакагийн захад байх чинээлэг хүмүүсийн дундах хориотой хайр дурлалыг харуулдаг. Зохиолд нэг эрэгтэйд бичсэн гурван эмэгтэйн захидал гарна. Эхнийх нь эхийнхээ амраглалын тухай өдрийн тэмдэглэлээс нь мэдэж авсан нас залуу Шооко охины, хоёр дахь нь нөхрийнхөө нууц амрагийн явдлыг олон жилийн турш мэдсээр ирсэн ч хэнд ч мэдэгдээгүй Мидоригийн, харин гурав дахь нь удаан хугацааны турш үеэлийнхээ нөхөртэй явалдсандаа шаналж, туйлдан үхэхээр шийдсэн Сайкогийн захидал юм.
Зохиолд ижил нөхцөл байдлыг гурван эмэгтэй өөр өөрсдийнхөөрөө тайлбарлах ба ингэснээр нэгэн үйл явдлыг уншигчдад өөр өөр өнцгөөс харах боломжийг олгоно. Гэвч эцэст нь гурван захидлын эзэн Мисүгигийн захидал дээр бүх зүйл зангидагдана. Мөн зохиолын дүрүүд ээдрээтэй тавилангаар холбогдсон ч ер бусын хүнлэг, чин үнэнээрээ буй эмэгтэйчүүд болохыг захидлуудыг уншсанаар уншигчид ойлгоно.
Үзүүлэлт
- ISBN-13 : 9789919280147
- Худалдаанд гарсан огноо : 2023-05-22
- Формат : Зөөлөн хавтастай
- Нүүрний тоо : 80 нүүр
- Эрхлэн гаргасан : Монсудар хэвлэлийн газар
- Бүтээлийн хэл : Монгол
- Жин : 150 гр
- Хэмжээс : 180 x 115 x 5 мм
ISBN-13 | 9789919280147 |
---|---|
Худалдаанд гарсан огноо | 2023-05-22 |
Формат | Зөөлөн хавтастай |
Нүүрний тоо | 80 нүүр |
Эрхлэн гаргасан | Монсудар хэвлэлийн газар |
Бүтээлийн хэл | Монгол |
Жин | 150 гр |
Хэмжээс | 180 x 115 x 5 мм |
Зохиолчийн талаар
Зохиолч Ясүши Иноүэ 1907 оны тавдугаар сарын 06-ны өдөр Японы Хоккайдо мужийн Асахикавад төржээ. Тэрээр эртний Япон болон Ази тивийн тухай өгүүлэх түүхэн уран зохиолоороо алдартай ба эдгээр нь “Тун-хуан” (Tun-huang) Тунхуан гэх агуйнуудад хадгалагдаж буй Буддын шашны эд зүйлийн цуглуулгад төвлөрсөн XI зууны үеийн Хятадыг дахин нээж буй тухай түүх, мөн “Темпёгийн дээврийн хавтан” (The Roof Tile of Tempyo)[1] гэх Хятад руу аялж, Буддын дурсгал болон бичвэрийг эх орондоо буцаан авчирч буй япон лам нарын тухай зэрэг зохиолоороо алдартай.
Тэрээр ахлах сургуулиа төгсөөд Кюшу их сургуульд хууль, утга зохиолоор суралцаж байгаад Киотогийн их сургууль руу философийн чиглэл рүү шилжин суралцаж, 1936 онд гоо зүйн чиглэлээр төгсжээ. Их сургуулиа төгсөөд “Майничи Шимбүн” (Mainichi Shimbun) сонины газарт уран зохиолын редактороор 12 жилийн турш ажилласан ба 1937 онд цэрэгт татагдаж, Япон Хятадын дайнд оролцсон боловч өвчний улмаас буцан ирж, сэтгүүлчийн ажлаа үргэлжлүүлсэн аж. Хятадын хойд хэсэгт цэрэгт татагдан очсон нь түүний хувьд цаашид Хятадын түүхийг сонирхох үндэс суурь болжээ.
Хэрэглэгчийн сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх
Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй