Илбэчний зээ дүү (1)

Main cover


АНГИЛАЛ
Хүүхдийн уран зохиол
ХУДАЛДААНД
2023
Есдүгээр сар 15
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
220
Нүүр
ЭРХЛЭН ГАРГАГЧ
ISBN-13
9789919280185
ХЭМЖЭЭС
200 x 130 x 14 мм

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

К.С.Люис уг цуврал зохиолдоо уламжлалт Христийн шашны сэдвээс гадна Перс, Грек, Ром зэрэг өрнө дахины домгууд, Их Британи, Ирландын ардын аман зохиолын маш олон дүр, дүрслэл, уран санааг өргөнөөр ашиглажээ.

Угтаа Люис эл номоо “Полли, Дигори хоёр” хэмээн нэрлэж байсан ч хэвлэн нийтлэгчид “Илбэчний зээ дүү” болгон өөрчилсөн байна.

Зүггүй Дигори хүү, Полли охин хоёрын Нарниа нутагт хөл тавьсан арвин их адал явдал бүхий энэ ном Люисийн Нарниагийн товчоон цувралаасаа хамгийн сүүлд хэвлүүлсэн нь хэдий ч Нарниагийн цаг тооллын дарааллаар хамгийн эхний үйл явдал гардаг учир орчин цагийн хэвлэлд Илбэчний зээ дүүг эл цувралын эхний ном хэмээн үздэг билээ.

“Нэг гартаа шүхэр, нөгөө гартаа хүүдийтэй юм тэвэрсээр цастай ойд яваа фауны зураг арван зургаан наснаас минь хойш бодогдсоор ирсэн юм. хожим нэг өдөр, бараг дөчин настайдаа би өөртөө “Тэр зургийн тухай ном бичээд үзье” гэж хэлсэн юм. энэ ном бол Анн, Мартин, Рөүз, Питер хэмээх дөрвөн жаалын, ялангуяа хамгийн отгон Питер гэдэг хүүгийн тухай ном. Аав нь цэрэгт алба хааж, ээж нь фронтод зүтгээд эзгүй үлдсэн тэр дөрвөн жаал гэнэтийн бөмбөгдөлтөөс сэргийлэн ээжийнхээ хамаатны хөдөө ганцаараа амьдардаг өвгөн профессорынд нүүж ирсэн юм. эхэндээ би энэ номыг хэрхэн бичих тухай нэг их юм бодож чадахгүй байлаа. Тэгтэл гэнэт Аслан гарч ирээд бүхнийг амь оруулж өгсөн. Тэр арслан яг хаанаас, яах гэж ирснийг би үл мэднэ. Гэхдээ л тэр нэгэнт ирсэн хойно бүх үйл явдал, учир шалтгаан өөрсдөө байр байрандаа орж, араасаа дахин зургаан ч ном дагуулсан юм даа”

- К.С.Люис


Үзүүлэлт

ISBN-139789919280185
Тохиромжтой нас8+
Худалдаанд гарсан огноо2023-09-15
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо220 нүүр
Эрхлэн гаргасанЖангар
Бүтээлийн хэлМонгол
Жин250 гр
Хэмжээс200 x 130 x 14 мм

Зохиолчийн талаар

К.С.Люис анхандаа Нарниагийн тухай ганцхан ном буюу Арслан, шулам, шүүгээг бичээд дуусгах бодолтой байжээ. Гэвч гарын шавь, сайн найз, урам хайрлагч, үзэг нэгт зохиолч Р.Л.Грийн Нарниагийн өтгөн ногоон ой дунд яагаад ганц ширхэг гэрлийн шон өдөр шөнөгүй асаж байдгийн учрыг асуусанд тэрээр эхний ном дээрх профессор Киркийн хүүхэд насны талаар Илбэчний зээ дүү номыг бичиж түүний асуултад хариулахаар шийдсэн гэдэг.

Тийнхүү хожим 1950 онд Люис Мөнгөн сандал (анх Нарниагийн шөнө гэж нэрлэх гэж байсан) номоо бичиж дуусмагц Илбэчний зээ дүү рүүгээ эргэн оржээ. Тэр хоорондоо Люис Эцсийн тулаан номыг бичиж, 1953 оны хавар дуусгамагцаа Илбэчний зээ дүүг дахин засаж, 1954 оны эхээр бүрэн төгсгөжээ.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй