Арслан, шулам ба шүүгээ (2)

Main cover


АНГИЛАЛ
Хүүхдийн уран зохиол
ХУДАЛДААНД
2023
Есдүгээр сар 15
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
202
Нүүр
ЭРХЛЭН ГАРГАГЧ
ISBN-13
9789919280192
ХЭМЖЭЭС
200 x 130 x 12 мм

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Зохиолч К.С.Люис 1939 онд үлгэрийн сэдэвтэй ном бичиж эхэлсэн ч удалгүй цэрэгт татагдан дайнд яваад түр завсарлажээ. Тэрээр 1940 онд Мэри Нейланд бичсэн захиандаа анх Арслан, шулам, шүүгээ номынхоо тухай бичиж байв. Гэвч Ж.Р.Р.Толкин тэргүүтэй номын бусад нөхөдтэйгөө шинэ уран бүтээлийнхээ тухай хөөрөлддөг байсан Инклингс бүлгэмийнхэн тус зохиолыг хатуу шүүмжилснээс болж Люис анхны гар бичмэлээ юу ч үгүй шатааж байжээ.

Гэвч Нарниагийн товчоон цуврал ном амжилт олж дэлхий даяар олон мянган хувь борлогдож үүнээс санаа авсан уран зохиол, жүжиг, кино гэх мэт олон бүтээлүүд төрөн гарсан юм. Зохиолч К.С.Люис дэлхийн хүүхэд багачуудад нэгэн шинэ, агуу уудам үлгэрийн ертөнцийг бүтээн бэлэглэсэн юм. Арслан, шулам, шүүгээ бол даяарчлагдаж байгаа орчин цагийн хүүхдүүдэд зориулсан гайхалтай үлгэрийн ном мөн хэмээн олон судлаачид үздэг.

Жирийн дунд сургуулийн дөрвөн хүүхэд хуучин хувцасны шүүгээ рүү нуугдахаар ордог. Гэвч тэр хувцасны шүүгээ өөр ертөнц рүү нэвтрэх шидэт хаалга байжээ. Дөрвөн хүүхэд ийнхүү домгийн араатнууд, хүний хэлээр ярьдаг амьтад, ид шидтэнүүдийн Нарниа хэмээх ер бусын оронд очиж, тэндхийн амьдралыг өөрчилсөн түүхэн үйл явдлын гол баатрууд болно.


Үзүүлэлт

ISBN-139789919280192
Тохиромжтой нас8+
Худалдаанд гарсан огноо2023-09-15
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо202 нүүр
Эрхлэн гаргасанЖангар
Бүтээлийн хэлМонгол
Жин230 гр
Хэмжээс200 x 130 x 12 мм

Зохиолчийн талаар

К.С.Люис анхандаа Нарниагийн тухай ганцхан ном буюу Арслан, шулам, шүүгээг бичээд дуусгах бодолтой байжээ. Гэвч гарын шавь, сайн найз, урам хайрлагч, үзэг нэгт зохиолч Р.Л.Грийн Нарниагийн өтгөн ногоон ой дунд яагаад ганц ширхэг гэрлийн шон өдөр шөнөгүй асаж байдгийн учрыг асуусанд тэрээр эхний ном дээрх профессор Киркийн хүүхэд насны талаар Илбэчний зээ дүү номыг бичиж түүний асуултад хариулахаар шийдсэн гэдэг.

Тийнхүү хожим 1950 онд Люис Мөнгөн сандал (анх Нарниагийн шөнө гэж нэрлэх гэж байсан) номоо бичиж дуусмагц Илбэчний зээ дүү рүүгээ эргэн оржээ. Тэр хоорондоо Люис Эцсийн тулаан номыг бичиж, 1953 оны хавар дуусгамагцаа Илбэчний зээ дүүг дахин засаж, 1954 оны эхээр бүрэн төгсгөжээ.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй