Хэрхэн суух вэ (1)
“Хэрхэн суух вэ?” номд амьсгалын дасгал хийх арга, аливааг хэрхэн харж хүлээн авах талаар төдийгүй бодолд хүлэгдсэн оюунаа түр ч болтугай амраан, жинхэнээсээ “сууж” сурах талаар өгүүлжээ. Сууж буйдаа санамсартай хандаж, энэ бие, амьсгалаа мэдрэх нь бясалгаж буй хэрэг.
Санамсрын бясалгалыг сонирхсонд нь таниулж, туршлагатай нэгэнд нь дахин сануулахуйц энгийн үг хэллэгтэй хэр нь гүн гүнзгий утга агуулгатай. Аливаад уужуу тайван хандаж чадахгүй, сэтгэл тань тогтохгүй байвал зүгээр л суугтун.
Халаас, цүнхэнд багтахуйц жижиг хэмжээтэй, нэг цогцолбор бүхий бүлгүүдтэй бөгөөд агуулгыг тодотгосон өнгөт бэхэн зурагтай.