Өргөст модны дууч шувууд

Main cover


АНГИЛАЛ
Орчин үеийн утга зохиол
ХУДАЛДААНД
2023
Есдүгээр сар 27
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НИЙТ ХУГАЦАА
28 цаг 4 мин
ХЭМЖЭЭ
1537.0
MB
ISBN-13
9789919280703

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Австралийн зохиолч Колин Маккалоугийн "Өргөст модны дууч шувуу" роман 1977 онд хэвлэгдэж, Дрохеда эдлэнд болж өнгөрөх нэг гэр бүлийн хувь тавилангаар хүн төрөлхтний амьдрал, түүнд хүмүүс яаж ханддаг болохыг баатруудынхаа харуусалт хувь тавилангаар дэлгэн харуулжээ. Тус роман 1983 онд дэлгэцнээ мөнхөрч, олон үзэгчдийн сэтгэл зүрхэнд хоногшсон юм.

Амьдралдаа ганц удаа бусдаас илүү сайхан дуулдаг шувууны тухай эртний нэг домог буй. Нэг өдөр тэрээр үүрээ орхиж, үүргэнийн бут олохоор санаа нь үл амран нисдэг. Тэрээр бутны мөчир дундаас хамгийн урт, хурц өргөстэйг нь олж, түүн рүү хамаг хүчээрээ нисэн очиж, шорлогддог. Өөрийн энэ зовлонг давж, сүүлийн амьсгалаа хураах хүртлээ дуулж жиргэдэг. Энэ дуу нь алтан гургалдай атаархам сайхан бөгөөд амины үнэтэй цорын ганц, юутай ч харьцуулшгүй аялгуу аж. Тэр дууг дэлхий амьсгаа даран чагнаж, тэнгэрт Бурхан хүртэл инээмсэглэдэг. Учир нь энэ хорвоод сайн сайханд хүрэхийн тулд асар их зовлонг даван туулах хэрэгтэй байдаг… гэж домогт өгүүлжээ.

Шинэ Зеландад тарчигхан амьдардаг Пэддигийн гэр бүл Фрэнк, Боб, Жек, Хьюги гэсэн дөрвөн хүү, гурван ой хүрч байгаа Мэгги хэмээх ганц охинтой. Тэдний гэр бүлийн хамаг хэргийг эхнэр Фиа нь эрхлэн явуулж, эцэг Пэдди Клири нь хонь хяргах ажилд өдөржин зүтгэж, гэр бүлээ тэжээнэ. Нэг удаа тэд Австралиас захиа авснаар бүх зүйл орвонгоороо эргэнэ. Пэддигийн эгч Мэри Карсон нас дээр гарсан тул тэдний хүүхдүүдэд Дрохеда эдлэнгээ өвлүүлнэ, хүрэлцэн ирнэ үү хэмээн захиа бичжээ. Ингээд л тэд Австрали руу амьдралыг нь өөр тийш эргүүлэх аялалд гарна. Тэдний амьдралыг хамгийн их өөрчилсөн зүйл Дрохеда эдлэн, Ральф лам хоёр байлаа. Пэдди түймэрт амиа алдаж, Фрэнк өөр хүний хүүхэд гэдгээ мэдэн, гэрээсээ явна. Нэг л хэмээр давтагдах эмэгтэйчүүдийнх нь хувь тавилан, дүнсгэр, ганцаардмал, бас хэзээ ч эхнэр авдаггүй эрэгтэйчүүдийнх нь байдал хүний амьдралын утга учрын тухай гүн сэтгэгдэл төрүүлдэг. Гурван үеийн амьдрал үнэндээ өргөст мод руу тэмүүлсэн шувууны домог байсан гэдгийг эцэстээ ухаарна. Хайр сэтгэл гэгч мөн тийм гунигт дуун биш үү.

Насны зөрүүг умартан Ральфт өгсөн Мэггигийн хайр эцэстээ хүүгийнх нь үхлийн шалтгаан, өөрийнх нь мөнхийн ганцаардлын сүүдэр болно. Түүний охин ч бас ийм ээдрээг туулна. Амьдралын үнэн төрх ердөө л ийм. Хиймэл, ядмаг хийсвэрлэлээс холдож, хүний амьдралын үнэн төрхийг тольдоход тань тус болох эл бүтээл дэлхийн олон оронд хэвлэгдэж, уншигчдын талархлыг хүлээсээр байгаа билээ.


Үзүүлэлт

ISBN-139789919280703
Худалдаанд гарсан огноо2023-09-27
ФорматАудио ном
Бүтээлийн хэлМонгол
Файлын хэмжээ1537 MB

Зохиолчийн талаар


Хэрэглэгчийн сэтгэгдэл

5.0 үнэлгээтэй
Нийт 1 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх