Хувьгүй төрөгсөд (43)

Main cover


АНГИЛАЛ
Орчин үеийн утга зохиол
ХУДАЛДААНД
2024
Тавдугаар сар 15
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
292
Нүүр
ISBN-13
978-9919-28-111-3
ХЭМЖЭЭС
180 x 115 x 19 мм

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Утга зохиолын цувралын 43 дахь бүтээл Имре Кертиесийн “Хувьгүй төрөгсөд” (Унгар зохиолын нэр нь “Sorstalanság”, англи нь “Fateless”) роман нь хараахан насанд хүрч амжаагүй жаал хүү Германы Аущвицын хорих лагерьд хэрхэн хоригдож, хүнд хэцүү цагийг даван туулж амьд гарч буй тухай сонирхолтой бүтээл билээ. Арван таван настай хүү түүхийн гэрч болж, амьдарч байгаа цаг хугацаагаа өөрийн мэдэрснээрээ дүрслэн, үнэлэлт дүгнэлт хийж байгаа нь уншигчдын анхаарлыг ихээхэн татах биз ээ. Унгарын зохиолч Имре Киртиес түүхийн харгис хэрцгий, дарангуйллын эсрэг хувь хүний эмзэг туршлагыг дэлгэн өгүүлснээрээ 2002 онд энэхүү бүтээлээрээ Нобелийн шагнал хүртсэн юм.


Үзүүлэлт

ISBN-13
978-9919-28-111-3
Худалдаанд гарсан огноо2024-05-15
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо292 нүүр
Эрхлэн гаргасан
Бүтээлийн хэлМонгол
Жин240 гр
Хэмжээс180 x 115 x 19 мм

Зохиолчийн талаар

Унгарын анхны Нобелийн шагналт зохиолч, сэтгүүлч, орчуулагч Имре Кертиес 1929 онд энгийн нэгэн еврей гэр бүлд төржээ. Еврейчүүдийн тусгай дунд сургуульд сурч байхдаа буюу 1944 оны зун 14 настайдаа Аушвиц, дараа нь Бухенвальдын хорих лагерь луу албадан ачигджээ. 1945 онд хорих лагерийг чөлөөлснөөр Имре Кертиес эх орондоо эргэн ирж, 1948 онд ахлах сургуулиа төгсөөд, сэтгүүлч, орчуулагчаар ажлын гараагаа эхэлсэн байна. Түүний ажил Унгарт төдийлөн амжилт олохгүй байсан тул Герман руу нүүж, зохиол бүтээлээ туурвих болов. Тэрээр 2016 онд 86 насандаа Будапешт дахь гэртээ насан эцэслэжээ.

Имре Кертиес Нобелийн шагналаас гадна Бранденбургийн утга зохиолын шагнал, Лейпцигийн номын шагнал, WELT утга зохиолын шагнал, Роберт Бошийн сангийн хүндэт шагнал, Ханс Сахлын шагнал зэргийг хүртсэн билээ. Мөн түүний бүтээлүүд англи, герман, испани, франц, чех, орос, швед, еврей хэлээр орчуулагдсан юм.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой.

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй