Монголд аялсан тэмдэглэл
Их зохиолч Шиба Рёотаро1973 оны 8-р сарын 21-нээс 31-ны хооронд 11 өдрийн аяллыг БНМАУ-д хийж очсон газар, уулзсан хүн бүрээс Монголын түүх, соёл иргэншлийг нэвт харж баримтат уран сайхны аргаар сэтгэлд шингэтэл монгол үндэстнийг дүрсэлсэн гайхалтай бүтээл юм. Энэ алдартай бүтээл 40 жил уншигдаж, япончуудын зүрх сэтгэлийг Монгол руу хандуулж, ухааруулж ирсэн билээ.