Давшигч Титан 2 (2)
1 сэтгэгдэл
Ирэн бэлтгэл салааны цэрэг болж, нөхдийн хамт титануудын эсрэг тэмцэж эхлэв.
Үлэмж титан хэрэм рүү довтолсноор бусад нь үер мэт урсан орж ирлээ. Тулааны үеэр Ирэн дотнын нөхөр Арминд туслах гэж оролдсон хэдий ч өөрөө титаны идэш болж орхив! Хангамжийн салааныхан хаашаа ч хөдлөх аргагүй болсон тул тэргүүн болон арын шугамынхныг шаардлагатай хэрэгслээр хангаж чадсангүй. Тулалдаж байгаа цэргүүд юу ч үгүй болж, аргаа барсан ч амьд үлдэхийн тулд эрсдэлтэй ч гэлээ эцсийн аргаа ашиглан тэмцэхээр шийдлээ.