Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд: Урам зориг өөрчлөлт авчирсан 100 охин

Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд: Урам зориг өөрчлөлт авчирсан 100 охин
Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд цувралын Урам зориг, өөрчлөлт авчирсан 100 охин номд бидний мэдэх алдарт жүжигчин Зендаяа, дуучин Билли Айлиш, Тэйлор Свифт, байгаль орчны эрхийн төлөө тэмцэгч Амелиа Телфорд, сагсчин Эй’жа Уилсон зэрэг олон охидын сонирхолтой түүх багтжээ. Өөрсдийн амьдарч буй нийгэмдээ тулгарсан асуудлыг шийдэхээр сэтгэл шулуудсан зоримог охид, өөрт тулгарсан бэрхшээлээ даван туулж өөрсдөдөө болон бусдад урам зориг өгсөн бахархам охидын түүх уншигч танд ч бас урам зориг өгч, хийж бүтээх сэдлийг өрдөх болно.
Бусдын төлөөх сэтгэл, оргилсон хүсэл мөрөөдөл, өдөр бүрийн хичээл зүтгэл чинь бүгд нийлээд агуу их өөрчлөлтийг бүтээдгийн жишээ эл номд тодхон бий.