Мөхөл дүүрэн хүний түүх: Яагаад “бид” л үлдэв?

Мөхөл дүүрэн хүний түүх: Яагаад “бид” л үлдэв?
Бид түүхийг гол төлөв “Соёл иргэншлийн түүх” гэсэн утгаар ойлгодог. Энэ нь хүн төрөлхтний амьдралын сүүлийн 5000 жилийн тухай яриа юм. Түүнчлэн дан ганц соёл иргэншлээр тогтохгүй Хомо сапиенсын 300,000 жилийн түүхийг өгүүлдэг Юваль Ной Хараригийн алдарт “Sapiens: Хүн төрөлхтний товч түүх” гэх мэт бүтээлүүд ч байдаг. Харин энэхүү бүтээл “хүний түүх”-ийг бүхэлд нь буюу хүн төрөлхтөн анх үүссэнээс хойших 7 сая жилийн тухай хүүрнэх болно. “Хүн гэж юу вэ?” гэх асуултад хариулах нэгэн дөт зам бол “Хүн бусдаас юугаараа ялгаатай вэ?” гэдгийг таньж мэдэх явдал юм. Хүний бусдаас ялгарах хамгийн гол онцлог нь багаж зэвсэг бүтээх чадвар, эсвэл оюун ухаан, хэл яриа, нүцгэн биеийн аль нь ч биш. “Тэгээд юу юм бэ” гэж үү? Тиймээ, чухамдаа уг асуулт л энэ номын үндсэн сэдэв билээ.