Төгс шидэлт (Дүрсгүй жаалын өдрийн тэмдэглэл #16) (16)
Грегг Хеффли спортоор оролдоод өөдтэй юм болж байсан удаа ер үгүй. Сургуулийн спортын өдөрлөг гэгч гамшгийн дараа Грег спортын салбарт зодог тайлж, тэтгэвэртээ гарахаар бүрмөсөн шийдлээ. Гэвч ээж нь түүнийг ахиад ганцхан удаа оролдож үзэхийг ятгаад амар заяаг нь үзүүлэхгүй байсан тул санааг нь амраахаар сагсан бөмбөгийн багт дуртай, дургүй бүртгүүлчхэв. Ингэлээ гээд амжилт олохгүй гэдэгтээ Грег итгэлтэй байсан юм. Гэтэл санаанд оромгүй зүйл болж, хотынхоо нэг багийн тамирчин болчихдог юм даа.
Ингээд Грег шинэ багийнхныхаа хамт нэг ч хожих найдваргүйгээр спортын шинэ улирлыг эхлүүлэхээс өөр сонголтгүй боллоо. Гэвч спортын ертөнц гэдэг тааварлашгүй агаад юу ч тохиолдож болдог ажээ. Бүх юм бодитой өрнөж, хоёр гарт нь бөмбөг өөрөө хүрээд ирэх үед Грег төгс гоол оруулах боломжийг ашиглах болов уу, эсвэл талаар нэг болгож орхих уу?