Долоон бурхан одны домог
Хүүхдүүд ээ! Тэнгэрийн сая сая оддыг хараад тэдний дундаас долоон бурхан одыг олж чадах уу? Цувраа, яг шанага шиг хэлбэртэй байдаг шүү дээ. Энэ одны тухай маш олон домог үлгэр бий. Түүний нэг, гайхалтай адал явдлаар дүүрэн "Долоон бурхан одны домог" номыг Хүүхдийн номын Жангар редакцаас бяцхан уншигчдадаа зориулан хүргэж байна.
