АНГИЛАЛ
Хөдөө аж ахуй
ХУДАЛДААНД
2022
Гуравдугаар сар 30
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
456
Нүүр
ISBN-13
9789919505554
ХЭМЖЭЭС
270 x 210 x 30 мм

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Монголын бэлчээрийн мал аж ахуй бидний өвөг дээдсийн оюун ухаан, хөдөлмөрөөр бий болсон их баялаг, үнэт өв, тусгаар тогтнолын баталгаа, эдийн засгийн тулгуур, тогтвортой хөгжлийн эх сурвалж юм.
Дэлхий дахин даяаршиж байгаа өнөө үед хүний сэтгэлзүй, амьдралын орчин, хөдөлмөр эрхлэлтийн байдал ихээхэн өөрчлөгдсөнөөр хотжих үйл явц хүчтэй нэмэгдэж шинэ зууны эзэд маань уламжлалт өв соёлоо мартан, хөндийрч хатуухан хэлбэл “Маханд дуртай, Малд дургүй” болох хандлага ажиглагдаж байна.
Тиймээс бидний хэдэн эрдэмтэд нүүдлийн мал аж ахуйн уламжлалт өв соёлыг хойч үедээ таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх тэнүүн сэтгэл тээн мал аж ахуйн шинжлэх ухааны ерөнхий ойлголтыг томьёолон тайлбар үйлдэж, зургаар баталгаажуулан хүүхэд залуусаас хөгшид хөвөө, бичгийн хүмүүн ч уншиж ашиглахад хялбар дөт байхаар энэхүү бүтээлийг туурвилаа.
Тэрчлэн тус толь бичигт Монгол улсын мал аж ахуйн салбарын хөгжилд хүмүүний ухамсарт амьдралаа зориулсан эрдэмтдийн бүтээлийг бүхэлд нь багтаах сэтгэл тээн, мал аж ахуйн шинжлэх ухааны тогтсон нэр томьёо, үндсэн ойлголтуудын талаар дэлгэрэнгүй таниулахыг хичээсэн агаад юмс үзэгдлийн мөн чанар, дүймэл утгыг шинжлэх ухааны үүднээс танин мэддэг байхад уншигч авхай таны ширээний ном, дотнын туслах байх ажаамуу.
Уншигч авхай та таван хошуу мал хийгээд орчин цагт шинэ тутам хөгжиж буй зарим аж ахуйн амьтдын нас, хүйс, зүс, мал амьтны гаралтай бүтээгдэхүүний нэр төрөл, бүтээгдэхүүн хийх аргачлал зэрэг мал аж ахуйтай холбогдох өв соёлыг үр хойчдоо түгээн дэлгэрүүлэхийг хүсье


Үзүүлэлт

ISBN-139789919505554
Худалдаанд гарсан огноо2022-03-30
ФорматХатуу хавтастай
Нүүрний тоо456 нүүр
Эрхлэн гаргасанСоёмбо Пресс хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Жин1520 гр
Хэмжээс270 x 210 x 30 мм

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй