АНГИЛАЛ
Нэвтэрхий толь, зурагт лавлах
ХУДАЛДААНД
2022
Дөрөвдүгээр сар 15
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
616
Нүүр
ISBN-13
9789919505608

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Таны гартаа барьж буй энэхүү нэвтэрхий толь нь тухайн салбар шинжлэх ухааны талаарх хамгийн өргөн, хамгийн түгээмэл ойлголттой танилцуулахад зориулагдсан юм. Тиймээс шинжлэх ухааны ямар ч салбар ойлгоход хэцүү, зөвхөн цөөн тооны хүний сонирхдог зүйл биш, харин бидний амьдралд хамгийн ойр, хамгийн хэрэгцээтэй зүйл гэдгийг мэдүүлэхэд толь бичгийн зохиогчид зорьж ажиллалаа. Ингэхдээ тухайн салбар шинжлэх ухааны түүх, ерөнхий ойлголт, эрдэмтэн судлаач, судалгааны арга, томьёо , тодорхойлолт, тэгшитгэл, бодлого, зураг, хүснэгт зэргийг хамруулж, янз бүрийн түвшний боловсрол бүхий ямар ч хүн уншиж ашиглахад хялбар, бас сонирхолтой байхаар зохиов. Гэхдээ, асуудлын гүнд орох тусам тодруулах юм улам их болдог тул толь бичигт хараахан тусгагдаагүй зүйл байвал мэргэжлийн, тусгай ном хэвлэлээс лавлаж тодруулна буй заа. Өөрөөр хэлбэл толь бичгийн боть тус бүр тухайн шинжлэх ухаан төлөвшсөн түүх, түүний үндэс, үндсэн ойлголтуудын талаар дэлгэрэнгүй танилцуулах боловч илүү мэргэжлийн түвшинд олж авах зүйлсийг орхисон болохыг анхаарна уу.
Шинжлэх ухааны бүхий л салбарт амжилт гаргах боломж бага боловч аливаа асуудалд шинжлэх ухаанчаар ханддаг, юм, үзэгдлийн мөн чанарыг шинжлэх ухааны үүднээс танин мэддэг байж өнөөдрийн энэ ертөнцөд өөрийнхөө байр суурийг тодорхойлон, мухар сүсэг, мунхруулал, тэнэглэлээс хол явахад тань энэхүү толь бичиг туслах болно.
Шинжлэх ухаанч мэдлэгийн үндэс ажиглалтаас эхэлдэг гэдэг. Уншигч Та өөрийнхөө ажиглалтыг бидний өргөн барьж буй толь бичгийн мэдлэгээр баталгаажуулан шинжлэх ухааны гэрэлт замаар итгэлтэйхэн алхахыг хүсэн ерөөе. Хэрэв шинжлэх ухаанд нэрээ мөнхөлсөн хэн нэгэн байгаагүй бол тухайн шинжлэх ухаан ийм байхгүй байсан нь мэдээж. Гэхдээ одоогийнхоосоо сайн байх байсан уу, муу байх байсан уу? Энэ асуулт л харин нээлттэй үлдэж байна даа.


Үзүүлэлт

ISBN-139789919505608
Худалдаанд гарсан огноо2022-04-15
ФорматХатуу хавтастай
Нүүрний тоо616 нүүр
Эрхлэн гаргасанСоёмбо Пресс хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Жин2000 гр

Зохиолчийн талаар


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй