АНГИЛАЛ
Нийтлэл, бичвэрийн түүвэр
ХУДАЛДААНД
2022
Тавдугаар сар 20
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
170
Нүүр
ХЭМЖЭЭ
1.6
MB
ISBN-13
9789919514327

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Боорцогтой амьдралаас сарнайг хайсан түүний аялал ном болон гарчээ. Тэрээр Солонгос улсад орчуулагчаар суралцан, Хятад улсад мэргэжил эзэмшин, АНУ-с дэлхийн боловсролыг олохоор чармайж явахдаа сарнайг эрээд олоогүй гэдэг. Харин есөн жилийн дараа гэртээ эргэн иртэл хашаанд нь сарнай ургасан байжээ. Эл бүтээл нь талх боорцогоор гачигдсан бараан амьдралд ч гэсэн оюунлаг амьдрал, хүн чанар, сэтгэл хөдлөл, үнэт зүйл чухал хэвээр байдгийг өгүүлэхийн зэрэгцээ нийгмийн сэтгэл зүйг эерэгээр өөрчлөх гэсэн хувь хүний бодит амьдрал, туршлага дээр үндэслэгдэн бичигдсэн ном болно.


Үзүүлэлт

ISBN-139789919514327
Худалдаанд гарсан огноо2022-05-20
ФорматЦахим ном
Нүүрний тоо170 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Файлын хэмжээ1.6 MB

Зохиолчийн талаар

Ганжавхлан гэдэг асар сонирхолтой ертөнц. Тэр багаасаа л есөн шидийн ажил хийж, өөрийгөө төрөл бүрээр туршжээ. 10 жилийн ширээнээс Солонгост оюутан болж, 2 жил сурч ирээд жуулчны компанид хөтөч хийж, гадаад хэлний сургалтын төв байгуулж, хувь хүний хөгжлийн багш хүртэл хийж явжээ. Ингээд сурах аяллаа 2007-2012 онд Хятад, АНУ-д үргэлжлүүлж, энэ хооронд Бээжин дэх МОХ-ын сургалтын албаны даргаар хүртэл ажиллаж байж. Өөрийнх нь үгийг зээлдвэл, энэ хооронд JackTour нэртэй “ойлгомжгүй” зүйлийг эхлүүлэн Хятад, Америкийн олон хотоор аялж, адал явдал өрнүүлэн, 2012 онд “Зөвхөн Монголдоо” гэж хашхирсаар нутгийн зүг хүлгийн жолоо залжээ. Монгол ирээд төрийн албанд орж, өөрийн кофе шопыг дошин дээрээ буюу Саппород нээж, МҮОНРТ-ийн “4 урилга” нэвтрүүлгийн хөтлөгчийн хувиар 21 аймгаа тойрчээ. Ирээд удаагүй байхдаа санаандгүй байдлаар хүний наймааны асуудал хурцадсаныг ойлгож, "Лантуун Дохио" ТББ-аа байгуулан ажилласан нь нийгэмд эрх нь зөрчигдөж буй төрөл бүрийн хүмүүсийн зүг олны анхаарлыг чиглүүлсэн төдийгүй өөрийг нь ч нийтэд таниулсан юм. 2013 оноос нийгмийн ажилд бүх хүчээрээ зүтгэж, ном бичиж, “Үүжгэнэ жүүжгэнэ өглөөний клуб”, "Хамтын халуун сэтгэл", "Bright Mongolia”, “Кофе Монголиа”, "Self Publish Ulaanbaatar”, “Номын жор уулзалт” зэрэг олон сайхан байгууллага, клубийг үүсгэн байгуулалцсан нь өдгөө “ойлгомжтой” байдлаар өргөжиж, 700-800 орчим залуусыг хамраад байна.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй