Internom

Тахал



АНГИЛАЛ
Орчин үеийн утга зохиол
ХУДАЛДААНД
2022
Аравдугаар сар 18
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НИЙТ ХУГАЦАА
10 цаг 59 мин
ХЭМЖЭЭ
868.0
MB
ISBN-13
9789919515065

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Тахал романд 194... онд (яг тохиолдсон он цагийг зохиолд тодорхой хэлдэггүй) Алжирын нэгэн боомт Оран хотноо нууцлаг тахал дэгдсэн тухай өгүүлнэ. Хэлбэрийн хувьд, зохиолын төгсгөлд нэр нь тодорхой болдог хүүрнэгчийн хэлсэнчлэн энэ үйл явдлыг бодит үнэнийг ягштал баримтлан өгүүлэх “он дарааллын бичиг” ажээ.

Тэр жилийн хавар хотод хархнууд эхлээд ганц нэгээрээ, яваандаа мянга мянгаараа газар доорх нүхнээсээ гарч ирэн үхэцгээх болсноор зохиол эхэлнэ. Эхэндээ бүгд итгэхийг хүсээгүй боловч яваандаа бодит үнэн тодорч, цаашид өөрсдийгөө хуураад байх аргагүй болно: Хархнууд тахлаар үхэж буй бөгөөд үхлийн аюулт тахал аль хэдийнээ хархнаас хүмүүст халджээ. Халдварт өвчин хотод гэрлийн хурдаар тархав. Хоорондоо ижил шинж тэмдэгтэй аймшигт өвчнөөр үхэх хүмүүсийн тоо улам нэмэгдсээр байлаа. Байдал ноцтой болсонтой хотын захиргаа эцэстээ дуртай дургүй эвлэрнэ: Ингээд цар тахлын үеийн онц байдал зарлаж, Оран хотыг хааснаар ард иргэд гадаад ертөнцөөс таслагдах нь тэр.

Тахлын тархалтыг хумьж намжаахын тулд хатуу арга хэмжээ авч, түүнийгээ улам бүр чангаруулсан ч хаврыг залгаад морилох халуун зуны саруудад байдал бүр ч дордож, тартагтаа тулах мэт санагдана.


Үзүүлэлт

ISBN-139789919515065
Худалдаанд гарсан огноо2022-10-18
ФорматАудио ном
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Файлын хэмжээ868 MB

Зохиолчийн талаар

Нобелийн шагналт зохиолч, философич Альбер Камю 1913 оны 11-р сарын 7-нд Алжирт төржээ. Тэрээр их сургуулийн ахлах дамжаанд суралцаж байхдаа социалист үзлийг сонирхох болж, 1935 онд Францын коммунист намд элсэн, зүүний радикал сөрөг хүчний сонинд редактораар ажиллаж байв. Тэрээр Ораны их сургуулийн философийн тэнхимд суралцан төгссөн бөгөөд анхны нийтлэл нь Дотор ба өнгөн тал (1937) хэмээх гүн ухааны эсээ юм. Тэрээр 1945 оноос эхлэн "Тулаан" сонины эрхлэгчээр ажиллаж, улс төрийн ойрын бодлогын талаар бичсэн тэргүүн өгүүллүүд нь Амин чухал (1950) эмхэтгэлд оржээ. Түүний уран бүтээл эгзистенциализм (онцлог шинж нь гутрангуй үзэл, эрх чөлөөг субъектив үзлээр тайлбарлах, бодит байдлыг дан зөн совингоор шууд тайлбарлах)-ын үзэл онолтой салшгүй холбоотой юм. 

Түүний 1945 оноос өмнө бичсэн тууж, жүжгийн зохиолуудын үндсэн санаа нь "хувь хүний зан чанар орчлон ертөнцийн утга учиргүй эрээн бараанаас үүддэг" хэмээн нотлохыг оролдсон Сизифийн домог (1942) эсээнээс улбаатай. Тэрээр Ромын эзэн хаан зөвхөн өөрт ноогдох туйлын эрх чөлөөг эрхэмлэхдээ хууль ёсыг уландаа гишгэж, үгүйсгэх үзэлд хэт баригдан, дотоод сэтгэл нь сүйрэлд нэрвэгдэж буйг харуулдаг Калигула (1944), утга учиргүй аллага үйлдсэний төлөө цаазлуулах ял сонссон нэгэн эр үхэхийнхээ өмнөх шөнө оюуны эрх чөлөөг эдэлж буй тухай сонирхолтой сэдвийг хөндсөн Этгээд хүн (1944), амьдралын утга учиргүйн эсрэг хайр сэтгэл, эрх чөлөөг шүтэх хүний эрхэм чанарыг сөргүүлэн тавьсан Үймсэн хүн (1951) зэрэг зохиол бичсэнээс гадна он дарааллын бичиг зохиогч, нэргүй баатрын ярианы хэлбэрээр бичсэн Тахал (1947) хэмээх роман нь Камюгийн уран бүтээлд дээгүүр байрыг эзэлдэг. 

Альберт Камю 1957 онд Нобелийн шагнал хүртэх үедээ "Урлаг, утга зохиолын агуулга хэлбэр нь орон зай, цаг хугацаанд үл баригдан, хүн төрөлхтний нийтлэг асуудлыг тусгаж, улмаар нийгмийн амьдралын ямар ч тогтворгүй байдлыг даван туулах чадвартай байх ёстой" гэж хэлжээ.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй