Маанаг (Идиот)



АНГИЛАЛ
Сонгодог уран зохиол
ХУДАЛДААНД
2022
Дөрөвдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
740
Нүүр
ХЭМЖЭЭ
20.2
MB
ISBN-13
9789919515355

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Ф.М Достоевский-н Маанаг роман нь хамгийн анх Русский вестник сэтгүүлд 1868 онд хэвлэгдэн гарсан бөгөөд 2002 оны алдарт Норвегийн номын клубын 100 шилдэг номд багтсан зохиол билээ. Энэхүү зохиол нь 1860-аад оны Достоевский-н философи, ертөнцийг үзэх үзлийг хамгийн гүн илэрхийлсэн бүтээл юм. Маанаг романыг бичих санаа зохиолчид анх Европоор аялах үед нь төрсөн гэдэг. Эхний хэсгийг Женев хотод, дунд хэсгийг Италид, төгсгөлийг Флоренцид байхдаа 1867 оны 9 сарын 14-нд бичиж дуусгажээ.

Ф.М.Достоевскийн гурван оргил бүтээлийн нэг гэж үнэлэгддэг, зохиолчийнхоо нэрийг дэлхий даяар дуурсгасан уг зохиолыг өдгөө хүртэл хүн төрөлхтөн шимтэн уншсаар буй бөгөөд бидний хойч үе ч унших нь гарцаагүй. Тийм ч учраас Достоевскийн уг зохиолыг мөнхийн бүтээл гэж болно. Тэгвэл үүний нууц юунд оршиж байна вэ? Үе үеийн уран бүтээлчдийн сэтгэлийг татсаар ирсэн мөнхийн сэдвүүд гэж бий, түүний нэг нь яах аргагүй хүний мөн чанар, хүний сэтгэл, мэдээж хайр. Достоевский чухам энэ л сэдвүүдэд өөрийн олон бүтээлээ зориулсан учраас түүний зохиолууд хэзээ ч улирч оддоггүй биз ээ. Зохиолч энэхүү романаараа төгс "идеальный" хүний дүр бүтээх зорилго тавьсан гэдгээ өөрийн захидалдаа дурдсан нь бий. Харин хаанаас тийм хүнийг “төрүүлэх” билээ? Гажиж эвдэрсэн нийгэмд тийм хүн төлөвшин бий болж чадах уу? Үгүй. Тиймээс зохиолч энэхүү дүрээ хүүхэд ахуйгаасаа өвчилсөн өвчнөө байгалийн гоо үзэсгэлэнт Швейцарийн ууланд, цөөхөн хүнтэй нэгэн тосгоны сэтгэл мэдрэлийн эмнэлэгт эмчлүүлж, хүүхдүүдийн хайр, итгэлийн дунд хэдэн жил амьдарснаар эдгэрсэн нэгэн орос залуугаар төлөөлүүлжээ. Тэрхүү өөдрөг үзэлтэй, хүнлэг нинжин, бусдыг чин сэтгэлээсээ ойлгодог, бүр Христээс дутахгүй энэрэнгүй сайхан сэтгэлт залуу Орос руу, Петербург хотыг зорин явж буйгаар зохиол эхэлнэ. Харамсалтай нь эх орон нь хүний ийм сайхан талыг эргүү тэнэг, маанаг мангар гэж харах болтлоо нийгмийн оюун санааны гажуудалд автсан байх ажээ...


Үзүүлэлт

ISBN-139789919515355
Худалдаанд гарсан огноо2022-04-01
ФорматЦахим ном
Нүүрний тоо740 нүүр
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Файлын хэмжээ20.2 MB

Зохиолчийн талаар

Фёдор Михайлович Достоевский 1821 оны 11-р сарын 11-нд Москвад ядуу эмчийн гэрт төржээ. Түүнийг 3 настай байхад нь асрагч эх нь үлгэр, доиог, баатарлаг туульс уншиж өгдөг байсан учраас багаасаа уран зохиолд дурлаж өссөн байна. Ээж нь түүнийг 4 нас хүрэхэд нь Библийн судраас уншуулж, бичүүлж сургасан учир хүүхэд ахуй цагаасаа Карамзин, Пушкин зэрэг Оросын уран зохиолын нэрт төлөөлөгчид, Анна Радклиф зэрэг зөгнөлт-аймшгийн зохиолчид, Шиллер, Гётегийн романтик зохиолууд, Сервантес, Вальтер Скоттын баатарлаг туужууд, Хомерын туульсыг уншиж өсчээ. 

Достоевский 20 орчим наснаасаа эхлэн зохиол бичиж эхэлсэн бөгөөд анхны зохиол болох баян хоосны ялгаа, барлаг ядуусын уйтгарт амьдралыг харуулсан Ядуу хүмүүс туужаа 1846 онд 25 настайдаа хэвлүүлсэн нь олны анхаарлыг татаж, нэрт утга зохиол шүүмжлэгч В.Г.Белинскийн бичсэнээр энэ бүтээл нь "нийгмийн амьдралыг харуулсан Оросын анхны роман" болжээ. Үүний дараа тэрээр Эзэгтэй, Цагаан шөнө зэрэг хэд хэдэн өгүүллэг, тууж бичсэн ч төдийлөн амжилт олсонгүй. 1846 онд Достоевский Францын гүн ухаантан Ш.Фурьегийн сургаалийг баримтлагч М.Петрашавескийн дугуйланд элсэн орсон бөгөөд 1848 онд Францад хувьсгал гарч, хэмжээгүй эрхт төрийг түлхэн унагахад бачимдаж сандарсан I Николай хаан дугуйлангийн 23 залууг хувьсгалт ардчилсан үзэл суртчилсан хэмээн баривчилсны дотор Ф.М.Достоевский орж, Петропавловын гянданд хоригджээ. Энэ үед тэднийг шүүхээс цаазлах ял оноосон болж жүжиглэсэн агаад үүний улмаас тэдний дунд байсан Николай Григорьев хэмээх нэгэн залуу галзуурчээ. Энэ нь түүний Маанаг хэмээх бүтээлээ туурвих санаа болж өгсөн гэдэг. Ийнхүү шоронгийн 4 жилийг арайхийн бартал хязгаар нутгийн Семипалатинск хотод цэрэгт явуулсан байна. Достоевский 10 гаруй жилээ шорон гяндан, цэргийн хүнд хүчир албанд үрээд, 1859 онд Петербургт буцаж иржээ. 1861 онд Хаант засгийн дэглэмд нухчигдан дарлагдсан хүмүүсийн тухай Үхэгсдийн байшингаас бичсэн тэмдэглэл гэдэг зохиолоо туурвижээ. Энэ бүтээлийг И.С.Тургенев өндөр үнэлж, А.Дантегийн Там зохиолтой адилтгаж, А.И.Герцен, Микеланжелогийн урлан бүтээсэн Аймшигт залхаалт зурагтай жишсэн байдаг. Дараа нь нийгмийн хор хөнөөлийг олон түмний илчлэн харуулж, эрх чөлөө, тэгш байдлын төлөө нэгдэн нягтрахыг уриалсан Дорд үзэгдэгсэд, Гэмт хэрэг ба ял шийтгэл роман нь хэвлэгдэн гарч уншигч олны сэтгэл зүрхийг донсолгов. Хэдийгээр олонд нэртэй зохиолч болсон боловч гачигдал зовлон, ядуу зүдүү амьдралаас тэр гарч чадсангүй. 

1864 оны 4 сард эхнэр нь нас барж, 3 сарын дараа түүний ах Михайл нас барав. Гэвч Ф.М.Достоевский гачигдал зовлонд бууж өгсөнгүй, шамдан ажиллаж, Тоглоомчин, Маанаг, Чөтгөр шулмас шиг амьтад зэрэг хэд хэдэн зохиол бичжээ. Өөрийн нэг насны үйл хэрэг гэж үзэж байсан туульсын романаа жаран насныхаа босгон дээр бичиж эхэлсэн ба зохиолын эхний дэвтэр нь Ах дүү Карамазов нэрээр 1880 онд хэвлэгдсэн боловч дараачийн дэвтрийг нь бичиж амжилгүй гэнэт нас баржээ. Ф.М.Достоевский бол нийгмийн амьдралыг маш нарийн дүрслэн харуулж чаддаг, сэтгэлзүйн роман, зохиолоороо дэлхийд нэрд гарсан онцгой авьяастан байсан гэж олон үеийн утга зохиол судлаачид нэгэн саналтай үнэлдэг юм.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй