Амьгүй албатууд



АНГИЛАЛ
Сонгодог уран зохиол
ХУДАЛДААНД
2022
Дөрөвдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
400
Нүүр
ХЭМЖЭЭ
4.1
MB
ISBN-13
9789919515577

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Н.Гоголийн “Амьгүй албатууд” номын эхний боть 1842 онд хэвлэгдэн гарснаар тухайн үеийнхний дунд ширүүн мэтгэлцээн дэгдэж, нийгэм тэр чигээрээ уг найраглалыг дэмжигчид хийгээд эсэргүүцэгчид болон хуваагдсан билээ. Оросын яруу найрагч, утга зохиолын шүүмжлэгч, түүхч, төрийн зүтгэлтэн П.Вяземский “Амьгүй албатууд”-ын талаар ярина гэдэг Орос орны тухай ханатал ярина гэсэн үг” гэж дүгнэсэн байдаг нь уг маргааны гол шалтгааныг тайлбарлаж, Оросын уран зохиолын түүхэн дэх уг номын онцгой байр суурийг тодорхойлжээ. “Амьгүй албатууд” нь Оросын сонгодог зохиолын алтан санд зүй ёсоор орсон агуу бүтээл гэдэгт өнөөдөр эргэлзэх хүн үгүй билээ. Хулгай хийж, ашиглаж шамшигдуулсан хэргээр албанаасаа хөөгдсөн нэгэн түшмэл хөрөнгө чинээгээ арвижуулахыг хүсэж, сүүлийн тооллогоос хойш нас барсан албатуудыг нь газрын эзэд, хамжлагат ноёдоос худалдан авч зөвхөн цаасан дээр л оршин буй тэдгээр албатуудыг зээлийн барьцаанд тавих санаа өвөрлөнө. Тэр энэ зорилгодоо хөтлөгдөн мужийн нэгэн хотод очоод түшмэд, газрын эзэдтэй нь танилцаж, хайсан бараагаа ахиухан худалдаж авсан хэдий ч уулзаж ярилцсан хүмүүстэйгээ санамсар болгоомжгүй харьцсанаас заль мэх нь илэрснийг удалгүй олж хараад, эхлээд өөрийнх нь хөрөнгө баялаг хуурамч болох тухай, дараа нь аюултай, байж боломгүй санаархлынх нь талаар яриа тархсаныг сонсож уг хотоос түргэхэн зугтахыг хүснэ.


Үзүүлэлт

ISBN-139789919515577
Худалдаанд гарсан огноо2022-04-01
ФорматЦахим ном
Нүүрний тоо400 нүүр
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Файлын хэмжээ4.12 MB

Зохиолчийн талаар

Николай Гоголь нь 1809 онд Украйнд төрсөн Оросын сонгодог зохиолчдын нэг юм. "Амьгүй албат", "Тарас Бульба" зэрэг романаараа алдартай. Түүний эцэг Василий Гоголь нь украйн хэлээр зохиолоо бичдэг зохиолч байв. Эртний Гоголь-Яновский хэмээх дээдсийн гаралтай овогтон байжээ.

Михаил Булгаков, Фёдор Достоевский, Рюноскэ Акутагава, Фланнери О’Коннор, Франц Кафка нарын алдартнууд Гоголийн уран бүтээл тэдэнд том нөлөө үзүүлсэн гэж тэмдэглэсэн байдаг.

Тэрээр Украйны Полтав мужийн Великие Сорочинцыд 1809 оны 3 дугаар сарын 20-нд буюу шинэ тооллоор 4 дүгээр сарын 1-нд төрсөн бөгөөд 1828 онд Санкт Петербург руу нүүж, 1831 онд Александр Пушкинтай танилцсан байна. Пушкин Гоголийн авъяас билгийг үнэлэн, нөхөрлөх болсон аж. 1834-1835 онд Петербургийн их сургуульд түүх зааж байлаа. Түүний дараа Петербургт үйл явдал нь өрнөдөг "Невскийн өргөн чөлөө", "Галзуу хүний өдрийн тэмдэглэл", "Хамар" зэрэг өгүүллүүдээ бичсэн байна. Гоголь 1836 онд "Байцаагч түшмэл" зохиолоо хэвлүүлснээр ихээхэн нэрд гарсны зэрэгцээ ихээхэн шүүмжлэлд өртөх болж, Ром руу явжээ. тэрээр байцаагч түшмэл жүжгээ Пушкины тусламжтай бичиж байжээ.

Гоголь үлдсэн амьдралынхаа ихэнхийг Герман, Италид өнгөрөөсөн юм. Тэр үеийн захидлуудаас нь Гоголийг ижил хүйстэн байсан гэж дүгнэж болохоор байдаг. Энэ үедээ алдарт "Амьгүй албат" романаа бичсэн бөгөөд 1-р боть нь 1842 онд хэвлэгдэв. Ихээхэн шүтлэгтэй тэрээр 1848 онд Иерусалим руу мөргөл үйлдэхээр одов. Тэндээс буцаж ирснийхээ дараа бурхны ариун замаар замнахаар шийдэж, бичиж дууссан байсан 2-р ботио шатаасан гэдэг. Харамсалтай нь 10-хан өдрийн дараа Москвад нас нөгчсөн юм. "Амьгүй албат" романы 2-р ботийн зарим хэсэг нь үлдэж хоцорсон бөгөөд хожим хэвлэгдсэн байна.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй