Дэг журмын цаана: Амьдралын нэмэлт 12 дүрэм
Дэг журмын цаана: Амьдралын нэмэлт 12 дүрэм
Зохиолчийн бусад номууд
Ихэвчлэн хамт авдаг
Санал болгох
Танилцуулга
Дэг журмын цаана: Амьдралын нэмэлт 12 дүрэм хэмээх уг ном нь нийгмийн сэхээтэн, клиникийн психологич Жордан Питерсоны ээлжит бүтээл юм. Тэрээр Амьдралын 12 дүрэм номдоо өнөөгийн асуудлуудад тусгалаа олсон мөнхийн үнэн гэдэг утгаар бидний амьдралд буй хаосын эсрэг ерөндгийг санал болгосон бол өндөр хүлээлттэй энэхүү цуврал номдоо, амьдралын утга учрын нэгээхэн хэсгийг бид өөрсдийн мэддэгээс цааших алсад хүрснээр болон цаг ямагт хувирч өөрчлөгдөж буй дэлхийд зохицсоноор олдог гэдгийг ойлгуулахыг зорьжээ.
Хаос дэндсэнээр тодорхойгүй байдал биднийг заналхийлдэг бол, эмх цэгцийн хэт хатуу шаардлага сониуч зан, бүтээлч байдлыг бууруулдаг. Тиймээс Дэг журмын цаана хэмээх номдоо биднийг бодит байдлын суурь зарчмууд болох эмх цэгц болон хаосыг тэнцвэртэй байлгахыг хүсэж, тэдгээрийг хуваах зааг дээрээс гүн гүнзгий утга учрыг олж болохыг зөвлөсөн байна.
Питерсон биднийг тогтворгүй, зовж шаналсан үедээ психологи, философийн болоод хүмүүний хамгийн агуу үлгэр домог, үүх түүхийн гол санааг өөрсдийн хүч чадлын эх булаг болгохыг сануулсан. Асар их хүчин чармайлтаар таньсан эртний мэргэн ухааны үнэн, өөрийнхөө амьдралаас ухамсарласан үнэт сургамжууд болон клиникийн туршлагадаа тулгуурлан тэрээр уншигчдыг улам зоримог, үнэн, утга учиртай амьдралд чиглүүлэх нэмэлт 12 дүрмийг гаргажээ.
Үзүүлэлт
- ISBN-13 : 9789919515591
- Худалдаанд гарсан огноо : 2022-04-01
- Формат : Цахим ном
- Нүүрний тоо : 388 нүүр
- Эрхлэн гаргасан : Монсудар хэвлэлийн газар
- Бүтээлийн хэл : Монгол
- Файлын хэмжээ : 5.5 MB
ISBN-13 | 9789919515591 |
---|---|
Худалдаанд гарсан огноо | 2022-04-01 |
Формат | Цахим ном |
Нүүрний тоо | 388 нүүр |
Эрхлэн гаргасан | Монсудар хэвлэлийн газар |
Бүтээлийн хэл | Монгол |
Файлын хэмжээ | 5.5 MB |
Зохиолчийн талаар
ЖОРДАН Б. ПИТЕРСОН - Торонтогийн их сургуулийн психологийн профессор. Тэрээр хуульч, эмч нар болон бизнесийнхэнд домог зүй зааж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргад зөвлөн, клиникийн үйлчлүүлэгчдэдээ сэтгэл хямрал, OCD болон сэтгэл түгшилтээ зохицуулахад нь тусалдаг. Түүний ‘Maps of Meaning’ номыг шашны философид хувьсал авчирсан гэж үздэг. Тэрээр Харвардад профессор байхдаа хүндэт ‘Levensons Teaching Prize’-д нэр дэвшиж байжээ.
Хэрэглэгчийн сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх
Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй