АНГИЛАЛ
Орчин үеийн утга зохиол
ХУДАЛДААНД
2022
Дөрөвдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
128
Нүүр
ХЭМЖЭЭ
0.4
MB
ISBN-13
9789919515645

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Манай бүдэрсэн баатар хэмээх энэхүү тууж нь хэмжээний хувьд бага ч И Мүн Ёлын олон талт, чухал бүтээлүүдийн нэгд тооцогддог. Энэ туужид Өмнөд Солонгосын сургуулийн нэгэн анги дахь эрх мэдлийн харилцааг өгүүлэхдээ далд агуулагдах ёгтлол (аллегор) ашиглаагүйсэн бол Солонгос төдийгүй дэлхий дахинаа алдаршихгүй байх сан. Тэгэхээр туужийн ёгт санааг илэрхийлэх элементүүдийг авч үзэхийг хичээе. 

Туужид гарах Ом Сог Дэгийн дүр цэргийн дэглэмийг төлөөлнө. Тэр бие бялдрын давуу байдлаараа, хүчээр сүрдүүлэн дарамталж, эрх мэдэлд хүрсэн нэгэн. Харин Хан Бён Тэгийн дүр цэргийн дэглэмийн эсрэг зогсдог энгийн иргэдийн тэмцлийг төлөөлнө. Түүний Ом Сог Дэгийн эсрэг тэмцэлд илрэх түүний янз бүрийн сэдэл нь хүмүүсийг шударга бус ноёрхлын эсрэг тэмцэхэд хүргэдэг бардам зан, үзэл суртал, түүнчлэн өөрт ашигтай байх зэрэг шалтгаануудыг харуулна. Ангийн бусад сурагч Солонгосын ард түмний янз бүрийн ашиг сонирхолтой бүлгүүдийг төлөөлнө. Ингэж нэг ангийн бичил нийгмээр цэргийн дэглэмийн үеийн Солонгосын нийгмийг харуулжээ. Түүгээр ч зогсохгүй зөвхөн Солонгосын нийгэмд л хамаарах үйл явдлыг бус, харин дэлхийн аль ч өнцөг буланд өрнөж болох ерөнхий дүр зургийг харуулсан бүтээл болжээ. 

Хүч чадалтай нэгэн нь бусдыгаа захирч, дарангуйлж буй нийгэмд хүмүүс хэрхэн харилцдаг вэ? Дарлагдсан олонд дарангуйлагчийг эсэргүүцэж, шударга ёсыг тогтооход юу саад болдог вэ? Ийм асуултын хариуг эрэлхийлж буй хүн бүрд энэхүү зохиолоос сурах зүйл их бий.


Үзүүлэлт

ISBN-139789919515645
Худалдаанд гарсан огноо2022-04-01
ФорматЦахим ном
Нүүрний тоо128 нүүр
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Файлын хэмжээ0.41 MB

Зохиолчийн талаар

Өдгөө 73 настай Өмнөд Солонгосын зохиолч И Мүн Ёлийн зохиолуудаас улс төр, нийгмийг шүүмжилж, егөөдсөн, бодит тод томруунаар харуулсан өнгө аяс харагддаг. Түүний бүтээл албан бус тоогоор 30 сая гаруй хувь дэлхий даяар борлуулагдсан байдаг


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй