АНГИЛАЛ
Орчин үеийн утга зохиол
ХУДАЛДААНД
2022
Дөрөвдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
120
Нүүр
ХЭМЖЭЭ
0.4
MB
ISBN-13
9789919515706

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Зохиолч Оэ Кензабүрогийн дөнгөж хорин гурван насандаа бичсэн Тэжээмэл зохиол нь Японы утга зохиолын хамгийн нэр хүндтэй шагнал болох Акүтагавагийн нэрэмжит шагналыг 1958 онд хүртжээ. Энэхүү зохиолд дайны төгсгөл үеийн Япон орны алс бөглүү тосгоны амьдралыг “би” хүүрнэгч болох арваад настай хүүгийн нүдээр харж, дүрслэн өгүүлсэн юм. 

Өндөр уулсаар хүрээлэгдсэн тосгоныг жижигхэн “хот” маягийн сууринтай холбодог дүүжин гүүр үерийн улмаас нурж сүйдсэнээр бөглүү тосгон гадаад ертөнцөөс бүр мөсөн холбоо тасарна. Гэтэл нэгэн шөнө Америкийн байлдааны онгоц тосгоны ойд унасан нь, хийх ажилгүй гиюүрч байсан хүүхдүүдийн хувьд ёстой л тэнгэрээс од шүүрсэн мэт аз завшаантай хэрэг болдог. Зохиолын эхэнд гол дүрийн жаал хүү өөрийн найз болох Сэтэрхий уруултын уулнаас барьж ирсэн нохойн гөлгийг ихэд шохоорхож, битүүхэн атаархах боловч гөлөг алдуурч, уулын сүрэг рүүгээ эргээд зугтчихдаг. Энэ явдлын дөнгөж дараахан ойд унасан онгоцны нисгэгч болох “хар цэрэг”-ийг томчууд уулнаас авчирсан нь тэрхүү гөлөг зүсээ хувирган эргэн ирсэн мэт сэтгэгдэл төрүүлнэ. Хүүхдүүдийн хувьд “тэжээж” болох хамгийн үзэсгэлэнтэй амьтан нь хар цэрэг байлаа.   

Оэ Кэнзабүрогийн бүтээлүүдэд бие махбодын хувьд түгжигдсэн хүн, дөрвөн хананы дундах үйл явдал, бөглүү уулын тосгон, зоорь гэх мэт “хаалттай” орчин ихээр дүрслэгддэг бөгөөд Тэжээмэл зохиолын үйл явдал ч мөн ийм л орчинд өрнөдөг. Энэхүү зохиолд хүүхдийн сэтгэл зүйн өөрчлөлт хувиралт, бие хүн болон төлөвших явцыг энгийн амьдралын үйл явдал дунд тун чадварлагаар нээн харуулсан байдаг.


Үзүүлэлт

ISBN-139789919515706
Худалдаанд гарсан огноо2022-04-01
ФорматЦахим ном
Нүүрний тоо120 нүүр
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Файлын хэмжээ0.379 MB

Зохиолчийн талаар

Японы орчин үеийн уран зохиолын гол төлөөлөгч, зохиолч Оэ Кензабүро 1935 онд төржээ. Тэрээр Япон улсаас Утга зохиолын төрөлд Нобелийн шагнал (1994) хүртсэн хоёр дахь зохиолч төдийгүй оюутан ахуй үедээ л өөрийн авьяас чадвараараа Японы утга зохиолын ертөнцөд цахиур хагалан гарч ирсэн нэгэн ажээ.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй