АНГИЛАЛ
Сонгодог уран зохиол
ХУДАЛДААНД
2022
Дөрөвдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
ISBN-13
9789919515737

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

1906 онд бичигдсэн Боччан хэмээх хошин роман, өнөөдөр ч гэсэн Японы сургуулийн уран зохиолын хичээлийн хөтөлбөрт багтдаг ажээ. Энэ романд, том хотод багшийн мэргэжлээр суралцсаныхаа дараа хөдөө тосгонд хуваарилагдсан залуу багшийн тухай өгүүлнэ. Тэрээр багшийн ажилдаа төвлөрөхийг хүссэн ч тосгоны сургуулийн багш нарын эрх мэдлийн өрсөлдөөн, эргэн тойрны жигшил зэвүүцлийг няцаан тэмцэхэд хамаг эрч хүчээ зарцуулахаас өөр аргагүйд хүрнэ. Боловсрол гэдэг ердөө мэдлэг түгээхээр хязгаарлагддаггүйг, багш хүн өөрөө ёсзүйн хэм хэмжээнд захирагдахгүй бол түүний заасан мэдлэг ямар ч үнэ цэнгүй болохыг энэ романд харуулжээ.  

Энэхүү зохиолд эцэг эх үр хүүхдийн, нийгэм дэх хүчтэй хийгээд хүчгүй хүмүүсийн, хүн болоод хувь тавилангийн, хотынхон болоод хөдөөгийнхний зэрэг олон янзын тэмцлийг зуун хэдхэн хуудсанд гайхалтай сайн өгүүлсэн бөгөөд тэр бүх тэмцэлд байнга оролцож явдаг дүр нь Боччан юм. Түүнчлэн Боччан тууж нь Соосэки дүрс бичлэгийн эрин үеийг зөгнөн харсан юм шиг нүдэнд харагдтал тод томруун дүрслэлээр бичигдсэн зохиол. Яг л кино үзэж буй мэт. Зохиол нь Боччаны нүдээр харж буй кино дүрс шиг л уншигчдад санагдах бөгөөд Боччан ямагт хүүрнэх болно. Гэвч Боччаны овог нэр нь тодорхойгүй, зохиолд тэрээр “Боччан” буюу агь хүү гэсэн утгатай хоч нэрээр л гарах бөгөөд түүнийг ийн дуудах хүн нь ганцхан Киё. Ингээд харахаар энэхүү туужийн нуугдмал гол дүр нь яах аргагүй Киё болж байна. Киё бол бодлогогүй зөрүүд Боччанд эелдэг ааш, сайхан сэтгэл, уян хатан чанарыг хайрлаж, өөрийгөө эргэцүүлэхэд хүргэдэг цорын ганц орон зай төдийгүй түүний аврал нь юм. 

Нацүмэ Соосэки энэхүү бүтээлээ зуу гаруй жилийн өмнө туурвисан хэдий ч өнөө хэр үнэ цэнээ алдаагүй, уншигчдад шинэ санаа сэдэл өгсөөр байна.


Үзүүлэлт

ISBN-139789919515737
Худалдаанд гарсан огноо2022-04-01
ФорматЦахим ном
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол

Зохиолчийн талаар

Орчин үеийн Японы утга зохиолыг үндэслэгчдийн нэг, алдарт зохиолч Нацүмэ Соосэки нь Мэйжигийн хувьсгалаас нэг жилийн өмнө буюу 1867 онд нийслэл Эдо (одоогийн Токио) хотод төржээ.

Эцэг эх нь нэлээн нас ахисан хойноо төрүүлсэн учир багад нь айлд үрчлүүлсэн бөгөөд өргөж авсан эцэг эх нь хоорондоо эв түнжин муутайгаас гэртээ буцан ирэхэд нь тийм ч таатай угтаж аваагүй зэргээс үзэхэд бага нас нь хайр энэрлээр дутмаг, хүнд хэцүү өнгөрчээ. Гэвч авьяас билигт Соосэки хүү эрдэм номд шамдан суралцаж Хятадын эртний үсэг бичгээс гадна Мэйжигийн хувьсгалаар орчин цагийн ардчилсан чөлөөт орон болох үүд хаалга нээгдсэн Япон улсад тэр үеэс өрнийн соёл эрчимтэй орж ирсэн тул ирээдүйд хэрэгтэйг нь бодон англи хэлийг хичээнгүйлэн сурчээ.

Энэхүү өрнө, дорнын гүнзгий мэдлэг боловсрол нь зохиолчийн уран бүтээл, бичлэгийн арга барилын онцлогт их нөлөөлжээ. Тэрээр Токиогийн их сургуулийн Англи хэл-утга зохиолын факультетыг төгсч, хөдөө тосгонд дунд сургуулийн англи хэлний багш зэрэг ажил хийж байгаад 33 настайдаа Засгийн газрын шийдвэрээр Англи улсад суралцаж байв. Ганцаардмал, шаналамтгай Соосэки Англид сурч байхдаа өрнийн соёл, үзэл бодлын ялгаанаас болж сэтгэл мэдрэлийн гүн хямралд орж байсан гэдэг. Гадаадаас буцаж ирээд Токиогийн ахлах сургууль, их сургуулийн багшаар ажиллаж, 1905 онд анхны зохиол Би бөгөөс муур болой романаа сонинд цувралаар нийтэлж ихэд үнэлэгджээ. Дараа жил нь үргэлжлүүлэн Жаал хүү, Хэцэн дэр зэрэг зохиол туурвиж олны анхаарлыг ихэд татав.   

1907 онд Токиогийн их сургуулийн багшийн ажлаа орхиж Асахи сонины газарт ажиллан, уран бүтээлийн замдаа тууштай оржээ. Тэр цагт хамгийн нэр хүнд бүхий Токиогийн их сургуулийн багшийн ажлыг хаяна гэдэг их том зориг байв. Мөн Боловсролын яамнаас олгосон утга зохиолын докторын зэргээс ч татгалзаж байжээ. Тэрбээр Санширо (1908), Тэр цагаас хойш (1909), Аянчин (1912), Сэтгэл (1914) зэрэг Японы утга зохиолын түүхэнд тодоос тод гялалзах олон олон алдарт бүтээл туурвисан бөгөөд хамгийн сүүлийн зохиол Гэрэл сүүдэр-ээ бичиж байхдаа ходоодны өвчнөөр 50 насандаа өөд болжээ.

Нацүмэ Соосэкийн уран зохиол нь голчлон оюунт хүний мөн чанар, эгоизм буюу хувь хүний үзэл бодол, өөрөөр хэлбэл орчин үеийн чөлөөт нийгэмд улам бүр ихсэж буй хүний дотоод сэтгэлийн шаналал зөрчил, хүний амьдралын үнэн мөнийг энгийн мөртлөө нарийн гярхай дүрслэн үзүүлсэн байдаг учраас зуун жилийн хойно буюу өнөө цагт ч үнэ цэнээ алдалгүй Японы ард түмний хайр хүндлэл, бишрэлийг хүлээсээр байна.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй