АНГИЛАЛ
Орчин үеийн утга зохиол
ХУДАЛДААНД
2022
Дөрөвдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
152
Нүүр
ХЭМЖЭЭ
0.3
MB
ISBN-13
9789919515751

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Маркесын төдий л танигдаагүй богиновтор хэмжээний бүтээлүүдийн дундаас Зарлагдсан үхлийн товчоон (1981) нь хамгийн сод туурвилд тооцогддог. Хоёр зуу хүрэхгүй хуудастай энэ зохиолдоо Маркес дэлхийн аль ч өнцөг буланд чухалд тооцогдож, анхаарал татах тийм л түүхийг хүүрнэжээ. 

Бидний дунд аллага үйлдэгдэж байхад, үүнийг мэдсэн хэр нь ямар ч сэргийлэх арга хэмжээ аваагүй хүн бүр энэ аллагын төлөө хариуцлага хүлээх учиртай юу? Шударга бус явдал гаарч, өдөр тутмын амьдралын нэг хэсэг, хэвийн үзэгдэл гэж тооцогдоход бидний соёлын хэм хэмжээ, зан заншил ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Зарлагдсан үхлийн товчоон романы уншигчаас асуух асуултууд, уншигч абугай колумб, монгол, америк, хятад, европ, орос, англи ер хэн байхаас үл хамааран, өнөөдөр ч анх бичигдсэн он жилүүдийнхээ нэгэн адилаар хүчин төгөлдөр хэвээр буй билээ.

Нэг өдөр Байардо Сан Роман хэмээх нууцлаг, хараажаар тун баян залуу эрхэм тосгонд хүрэлцэн ирнэ. Тэрээр эхнэр хайж яваа аж. Тосгонд хэсэг хугацаа өнгөрүүлсний дараа, залуу эр сүсэг бишрэлтэй, нэр хүндтэй, үнэнч шударга гэж тосгондоо танигдсан нэгэн айлын Анхела Викарио хэмээх хөөрхөн охинд гэрлэх санал тавина. Хуримын өдрийг товлосны дараа элбэг хангалуун найр наадам хэдэн хоногоор үргэлжилж, тосгон даяар баярлаж цэнгэнэ. Гэтэл хуримын шөнө Байардо Сан Роман сүйт бүсгүй нь онгон биш гэдгийг мэдээд, бүсгүйг төрхөмд нь буцаана. Хуримын шөнөө авааль нөхөртөө гологдон гэртээ харьсан залуу эхнэрийг эх нь аймшигтай зодож, охин дүүтэй нь унтаж ариун биеийг нь “бузарласан” тэрхүү эрийг хоёр ихэр ах нь болох Педро, Пабло нар эрж хайн, олмогцоо хөнөөж, гэр бүлийнхээ нэр хүндийг сэргээхээр шийднэ. Тэр өөдгүй эр чухам хэн бэ гэдгийг охиноос асуухад, охин “Сантьяго Насар” хэмээн хариулдаг...


Үзүүлэлт

ISBN-139789919515751
Худалдаанд гарсан огноо2022-04-01
ФорматЦахим ном
Нүүрний тоо152 нүүр
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Файлын хэмжээ0.324 MB

Зохиолчийн талаар

1982 оны Утга зохиолын салбар дахь Нобелийн шагналтан. Колумбын нэрт зохиолч, сэтгүүлч Габриель Гарсия Маркес Карибын тэнгисийн хөвөөнд орших Аракатака гэдэг жижиг хотод цахилгаан мэдээний газрын албан хаагчийн өнөр өтгөн гэр бүлд төржээ. Гарсия Маркес багадаа эмээ, өвөө дээрээ өссөн байна. Тэдний ярьж өгдөг байсан санаанд багтамгүй түүх, үлгэр, домгууд ирээдүйн зохиолчийн цаашдын уран бүтээлд тодорхойлох нөлөө үзүүлсэн аж. 

1947 онд Гарсия Маркес Колумбийн их сургуулийн хуулийн факультетэд элсч орсон бөгөөд энэ үед түүний анхны өгүүллэгүүд хэвлэгдэн гарав. Тэрбээр янз бүрийн хэвлэлийн газарт ажиллаж сэтгүүлч болох эхлэлээ тавьжээ. Колумбын усан цэргийн флотын хөлөг онгоцоор хулгайн бараа тээвэрлэж буй тухай 'Ажиглагч' сонинд нийтлэл бичсэнээс болж бөөн шуугиан дэгдэн сониныг хааж, харин сэтгүүлч ямар ч мөнгөгүй Европт үлдсэн байна. Европоос эргэж ирээд Гарсия Маркес Кубын Засгийн газрын Пренса Патина мэдээллийн агентлагт хоёр жил ажиллав. 1961 оноос тэрбээр Мехико хотод сэтгүүл зүй, кино зохиолоор хоолоо олж амьдарчээ. Энэ бүх хугацаанд зохиолч өөрийн гэсэн хэв маягийг уйгагүй эрэлхийлж байсан аж. Хурандаад хэн ч бичихгүй (1958) тууж, Ээжийн оршуулга өгүүллэгийн түүвэр зэрэг нь уншигч олонд хүрэв. 

1967 онд тэр өөрийн анхны томоохон бүтээл, XX зууны аугаа зохиолын нэг болох Зуун жилийн ганцаардал -аа бичиж дуусгасан юм. Энэ нь Макондо хэмээх зохиомол суурингийн аж амьдралын түүх юм. Эл номыг анх найман мянган ширхэг хэвлэн нэг жилийн дотор борлуулах төлөвлөгөөтэй байсан ч номын дэлгүүрүүдийн лангуун дээрээс хэдхэн хоногийн дотор алга болжээ. Ингэж уг түүхэн домогт романы ялгуусан амжилт эхлэсэн байна. Энэхүү алдарт зохиол маш амжилттай борлогдож байсан тул Гарсия Гарамгай хүний намар (1975) нэртэй сургааль роман бичжээ. Эл зохиолдоо Латин Америкийн засаглал, дарангуйлагчдын дэглэмийн мөн чанарыг дэлгэсэн байна. Үүний дараа Зарлагдсан үхлийн товчоон (1981) ном гарч, жилийн дараа Гарсия Маркес Утга зохиолын салбар дахь Нобелийн шагналыг "бодит байдал, хийсвэр зүйлийг тусгасан тул" хүртэв.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй